ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
"Амьдралд ойрхон эрх зүй" эрх зүйн товхимол

Бид нийгмийн харилцаанд оролцохдоо нэг талаас эрх эдэлж, нөгөө талаас бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээж байдаг. Хэрвээ бид хууль журмыг мэдэхгүйн улмаас бусдын эрх, эрх чөлөөг хөндөж, нийгмийн дэг журмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Иймд өөрийнхөө эрхийг хамгаалах, хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийнхээ аюулгүй амар тайван байдлыг хангахад хуулийн зохих мэдлэгтэй байх хэрэгцээ байнга тулгардаг.

“Амьдралд ойрхон эрх зүй” товхимол нь иргэдийн өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой, иргэд нэн түрүүнд мэдвэл зохих асуудлыг тусгасан, хялбаршуулсан гарын авлага юм. Тухайлбал төрийн захиргааны байгууллагатай хуулийн хүрээнд харилцаж мэдээлэл олж авах, өргөдөл гомдол гаргах, газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хөдөлмөрийн гэрээ байгуулах, хувийн бизнесээ хөтлөн явуулах, иргэний гэрээ хэлцэл байгуулах, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг олон асуудлын хууль зүйн зохицуулалтын талаар мэдэж авах болно.

Хууль дүрмээ сахин биелүүлдэг соёлтой мэдлэгтэй ард түмэн нь эрх зүйт ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан нийгмийг эх орондоо цогцлоон  хөгжүүлэхийн уг үндэс билээ.
Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд улирал бүр Засаг даргын Тамгын газраас орон нутагт хэрэгжиж буй иргэдэд нэн шаардлагатай хууль эрх зүйгээр уг “Амьдралд ойрхон эрх зүй” гарын авлагыг улирал бүр бэлтгэн гаргаж байна.
Иймд иргэд та бүхэн өөрт хэрэгцээтэй байгаа болон мэдэхийг хүссэн хууль эрх зүйн саналыг багийн Засаг даргаараа дамжуулан саналаа ирүүлнэ үү.
 

Мэдээ оруулсан: 2016-11-01 09:00:00