ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

           Баянтүмэн сумын  Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж  байгууллагуудын   удирдах  ажилтны  2017 оны 01-р сарын 06-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:

            Засаг дарга П.Гунгаацэрэн  цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.

 

            1.1.Үүдний самбарын мэдээллийг шинэчилж  2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сарын мэдээллийг тавьж ажиллахыг  холбогдох албан хаагчдад,  хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд

            1.2. Аймаг сумын сайн малчдын материалыг 1-р сарын 10 ны дотор бүрдүүлж ажиллахыг МЭҮТ-ийн дарга М.Болормаад, Засаг даргад оруулж ирж танилцуулахыг Засаг даргын орлогч дарга Т.Эрдэнэбаяр нарт

            1.3. Аймгийн Засаг даргын 04 тоот захирамж гарсантай холбогдуулан  томуу өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл ирүүлэх, мөн  олон хүн цугларсан, бөөгнөрсөн газарт хүүхдээ авч очихгүй байх    талаар зөвлөмжийг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн төвийн менежерт, хүүхдүүдийг олноор цуглуулахгүй, Соёлын төвд тоглуулахгүй  арга хэмжээ авч ажиллахыг    Соёлын төвийн менежер Ж.Батжаргалд  нарт

            1.4.Сургууль, Цэцэрлэгийн менежерүүд   томуу , томуу төст өвчний талаар эцэг эхэд нь  мэдээлэл хийж,  анхааруулга өгч ажиллахыг Цэцэрлэг, Сургуулийн менежер нарт

            1.5.  Төрийн албан  хаагчдад хүүхдээ асрахад нь зориулж  цалинтай чөлөө олгох захирамж, тушаал гарсан байгаа үүнийг хэрэгжүүлж ажиллахыг Төсөвт байгууллагын менежер нарт

            1.6. Цаг ашиглалт  хангалтгүй байгаад анхаарч ажиллах.Амрах тарах хугацаанд  хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд, цагийн бүртгэлийг   сайжруулж  ажиллахыг  Бичиг хэрэг О.Сарантуяа нарт

 1.7.Албан бичиг хүргэлтэнд анхаарч ажиллах, нэгдсэн арга хэмжээнд оруулж ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд

1.8.Тавьсан зорилтоо хангаж, хэрэгжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад

            1.9. 2016 онд  авах 6 тн хивэг, 2017 онд зээлээр авах 8 тн хивэг бүрэн татаж, Багийн Засаг дарга нараар дамжуулан  судалгаа  авч , малчдад  үнээр нь борлуулж дараагийн хивэгнийхээ үнийг төлөх арга хэмжээ   авч ажиллахыг Ж.Мөнхнаранд

            1.10.Цаг ашиглалтыг байдлаа сайжруулж ажиллахыг  төсөвт байгууллагын менежер , босоо удирдлагатай албан хаагч нарт

            1.11.Шилэн дансны шивэлтэнд анхаарч ажиллах, урьд онд гаргасан зөрчил  дутагдлаа давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг  төсөвт байгууллагын менежер, нягтлан бодогч нарт

            1.12. 2-р сард багтаан  малын эмчтэй болох арга хэмжээг авч ажиллахыг МЭҮТ-ын дарга Б.Болормаад

            1.13. Багийн Засаг дарга нарт сануулах арга хэмжээ авах  захирамжийн төслийг танилцуулахыг Э.Нарангаравт         

            1.14.Босоо удирдлагатай албан хаагчдын цагийн балансыг  цагийн бүртгэлийг үндэслэн олгож байхыг Орлогч дарга Т.Эрдэнэбаярт тус тус үүрэг болгов.

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2017-01-06 11:11:11