2017.01.13 № 02 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн: Цаг үеийн байдлын талаар болон Аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн мониторинг үнэлгээний ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу байгууллага тус бүрээр мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Сургуулийн захирал чөлөө авч явсан, Нийгмийн ажилтан өөрийг нь орлож үлдсэн гэсэн боловч Нийгмийн ажилтан шуурхайд ирэхгүй,утас нь холбогдохгүй мэдээлэл байхгүй байгаад анхаарч ажиллахыг Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаярт,
2.Төсөвт байгууллагууд тогооч болон галч нарын хөдөлмөр аюулгүй ажиллагаанд анхаарч ажиллахыг Төсөвт байгууллагын дарга нарт, Комисс томилон ажиллуулах, арга хэмжээ авч ажиллахыг Орлогч дарга Т.Эрдэнэбаярт
3.Шуурхай хуралдаанд хоцорч орж ирж байгаа албан хаагчид шуурхай үймүүлж орохгүй байх, дараа нь шуурхайн тэмдэглэлтэй танилцаж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллахыг нийт албан хаагчдад
4. Өөрийн орлого бүрдүүлэлтийн тал дээр анхаарч ажиллахыг Соёлын төвийн менежер Ж.Батжаргалд
5.Нийгмийн арга зүйчийг мэргэжлийн болгох тал дээр анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн төвийн менежерт
6. Сургууль, Цэцэрлэгийн хүүхдүүдэд томуу , томуу төст өвчний дэгдэлтийн талаар үзлэг хийж хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд гэрийн хорионд байлгахыг Эрүүл мэндийн төвийн менежерт
7.Шадар сайд тус суманд 3 дахь өдөр ирж ажиллахтай холбогдуулан бэлтгэл ажил хангаж ажиллахыг Төсөвт байгууллагын менежер нарт
8.Гудамж талбайн хогны асуудлыг цэгцлэхийг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Н.Болдбаатарт
9.Шадар сайд ирэхтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн талаар газрын зураг дээр тодорхой мэдээлэл хийх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Орлогч дарга Т.Эрдэнэбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаран, багийн Засаг дарга нарт
10.Шадар сайд ирэх талаар иргэдэд мэдээлэл түгээж ажиллахыг Мэдээлийн ажилтан Э.Нарангарав, Н.Ганзориг нарт тус тус үүрэг болгов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ оруулсан: 2017-01-13 11:11:11