ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2017.01.27                                                №  04                                              Цагаан дэрс

 

         Баянтүмэн сумын  Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж  байгууллагуудын   удирдах  ажилтны  2017 оны 01-р сарын 27-ний өдрийн ээлжит шуурхай  хуралдааны  тэмдэглэлээс:

            Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдлын талаар танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө.

           1.Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжихгүй байгаад анхаарч ажиллахыг нийт албан хаагчид болон төсөвт байгууллагын менежер нарт

            2.Шинээр болон улиран сонгогдсон багийн Засаг дарга нар материалаа  бүрдүүлэн өгч Авилгатай тэмцэх газарт хүргүүлэхийг багийн Засаг дарга нарт

            3.Оны  эхнээс багийн ажлын төлөвлөгөө гарган ажиллах, зүй бусын хорогдлын мэдээг ирүүлэх утсаар авсан тохиолдолд  цаг  минутаар, амаар авсан тохиолдолд гарын үсгээр баталгаажуулан ирүүлэх, өвс тэжээлийн талаар иргэддээ зөв  мэдээлллээр хангаж  ажиллах, тусламжаар ирсэн өвсийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж ажиллахыг     нийт  Багийн Засаг дарга нарт

            4. Иргэдээс ирсэн автобусны тухай санал гомдлыг аймгийн авто тээврийн газартай хамтран  шийдвэрлэж ажиллах, хэрэгжилтийн ирэх шуурхайд танилцуулахыг   ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд

            5.Сумын аварга малчдын материалыг бүрдүүлж ЗДДЗ-ийн хуралд оруулж ажиллахыг Засаг даргын орлогч дарга Т.Эрдэнэбаярт

            6.Ирэх 2-р сарын1 нд болох Хүүхдээ сонсох өдрийн арга хэмжээний бэлтгэл хангаж  ажиллахыг  Нийгмийн  ажилтан  Г.Энхтуяад

            7.Төрийн бус байгууллага шуурхай хуралдаанд суухгүй байгаад анхаарч ажиллах, идэвхижүүлэх шуурхай хуралдааны захирамжийг шинэчлэн гаргахыг ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангаравт

            8.Үр дүнгийн гэрээгээ 2-р сарын 10-ны дотор байгуулж дуусгахыг төсөвт байгууллагын менежер нарт

            9.Иргэн Ш.Наранмандахын өргөдлийн дагуу  аян зохион байгуулж ажиллахыг Нийгмийн ажилтан Г.Энхтуяад

            10.Үйлдвэрчний эвлэлийн татварын зарцуулалтын тайланг албан хаагчдад танилцуулж ажиллахыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Отгонжаргалд

            11.Шуурхай хуралдааны байдалд өөрчлөлт оруулах тухай саналыг албан хаагчдаас авч ажиллахыг Архив бичиг хэрэг О.Сарантуяа,ХШҮ-ний ажилтан Э.Нарангарав нарт тус тус үүрэг болгов.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Мэдээ оруулсан: 2017-01-27 11:11:11