ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2017.02.03                                                №  05                                          Цагаан дэрс

 

         Баянтүмэн сумын  Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж  байгууллагуудын   удирдах  ажилтны  2017 оны 02-р сарын 03-ны өдрийн ээлжит шуурхай  хуралдааны  тэмдэглэлээс:

            Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдлын талаар танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө.

           1.Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлд байгаа заалтуудаас өөрийн байгууллагад хамааралтай заалтыг хяналтандаа авч ажиллахыг Төсөвт байгууллагын менежерүүд болон холбогдох албан хаагчдад

            2.2017 оны сумын зорилттой танилцаж  хэрэгжилтийн талаар тайлан ирүүлж ажиллахыг Төсөвт байгууллагын менежерүүд болон холбогдох албан хаагчдад

            3.Албан томилолтын журамтай танилцаж журмын дагуу ажиллах, гадагш явсан тохиолдолд холбогдох дээд байгууллагад  мэдэгдэж зөвшөөрөл авч явж байхыг  төсөвт байгууллагын менежер нарт

            4.Улсын бүртгэл, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Нийгмийн даатгал, Байгаль хамгаалагч, Татварын мэргэжилтэнгүүд   Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс дуудсан албан бичиг ирсэн  тохиолдолд байгууллагатаа очиж ажиллаж  байхыг холбогдох албан хаагчдад

            5. Албан бичиг хүргэлтэндээ анхаарч ажиллах, нэг чигт оруулахыг  Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд

            6. Иргэдийг холбогдох мэдээллээр  хангаж ажиллах, иргэдэд мэдээлэл муу хүрч  байгаад  анхаарч  ажиллахыг  Халамж, Нийгмийн даатгалын  мэргэжилтэн нарт

            7.Оюутны  зээлийн талаар мөн иргэдэд мэдээлэл өгч ажиллахыг  Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд

            8.Засаг  захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан иргэдээс санал авч ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд

            9.2018 оны Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх ажлын иргэдээс авах саналаа   авч эрэмблэх ажлыг зохион байгуулахыг  нийт  Багийн Засаг дарга нарт

            10.Гэмт хэргийн  гаралт, Архигүй сум болох тал дээр анхаарч ажиллахыг Гэмт хэргээс хамгаалах  зөвлөлд

            11.Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шуурхай  шийдвэрлэж , хариуг хугацаанд өгөхөд  анхаарч ажиллахыг холбогдох албан хаагчдад

            12.Байгаль орчны бодлогын хүрээнд хуулиа чанд мөрдөж ажиллахыг БОХУ-ын байцаагч, Байгаль хамгаалагч нарт

            13.Ногоон байгууламжийг  жилд 2 оос доошгүй удаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төсөвт байгууллагын менежер болон  Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад

            14.Газар тариалан болон хадлангийн  бодлогын хэрэгжилтэнд  анхаарч ажиллахыг Газрын даамал, МЭҮТ-ийн дарга нарт

            15.Эхийн болон нярайн эндэгдэлд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн төвийн менежерт

            16.Эрүүл мэндийн явуулын баг ирж ажиллахтай холбогдуулан  багийн иргэдээ сайн хамруулах, иргэдийг мэдээллээр хангаж зар хүргэж ажиллахыг багийн Засаг дарга  төсөвт байгууллагын менежер нарт

            17.Зорилтот  бүлгийн  судалгаан дээр анхаарч ажиллахыг Нийгмийн ажилтан  Г.Энхтуяад

            18.Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөн ажиллах, Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг төсөвт байгууллагын менежер болон холбогдох албан хаагчдад

            19.2017 онд хэмнэлтийн горимд  шилжиж байгаа бөгөөд 2016 онд мөнгөө татуулсан шалтгаанаа тодруулах, цаашид анхаарч ажиллахыг төсөвт байгууллагын ня-бо нарт

            20.Аймгийн Засаг  даргын Хүүхдээ сонсох, үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай  албан даалгавар гарсантай холбогдуулан ажил зохион байгуулахыг Нийгмийн ажилтан Г.Энхтуяад

            21.Багийн спортыг дэмжиж ажиллах тал дээр анхаарч ажиллах, өвлийн спортыг дэмжих  чиглэл өгсөний дагуу сайтаас татаж авч мэдээлэл өгч ажиллахыг Нийгмийн ажилтан Г.Энхтуяад

            22.Хүнс хөдөө аж ахуйн хүрээнд 2017 оныг “Атрын аян-3” жил болгон зарласантай холбогдуулан   хүний эрүүл мэнд  хүнсний  аюулгүй байдалд   анхаарч ажиллах, Хүнсний аюулгүй байдлын талаар  сумын хэтийн төлөвлөлттэй уялдуулж  ажиллахыг  МЭҮТ-ийн  дарга  Б.Болормаад

            23.Шүлхий өвчин гарсантай холбогдуулан малын шилжилт хөдөлгөөнд анхаарч ажиллах, гарал үүслийн гэрэлчилгээнд  хязгаарлалт хийхэд хяналт тавьж ажиллахыг  Б.Болормаад

            24.Нохой устгалын талаар аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай холбогдож хамтран ажиллах, нохойны журмаа хэрэгжүүлэхийг  Б.Болормаа, Н.Болдбаатар нарт

            25.Үдийн цайнд тендер зарлагдахтай холбогдуулан үнэлгээний хороо байгуулах, эцэг эхийн  төлөөллийг оролцуулахыг Цэцэрлэг,Сургуулийн менежер нарт

            26.Хяналтын  постын гэрийн давхарлагаа, хоол хүнс, түлээний асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг ЗДТГ-ын дарга, МҮЭТ-ийн дарга нарт

            27.Сумын Ерөнхий боловсролын  сургуулийн Хүүхдээ сонсох өдрөөр хүүхдүүдээс  гарсан саналыг эрэмблэж  төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн ажилтан Г.Энхтуяад

 

 

 

 

           

           

           

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ оруулсан: 2017-02-03 11:11:11