ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2017.04,03                                                №  10                                             Цагаан дэрс

 

         Баянтүмэн сумын  Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж  байгууллагуудын   удирдах  ажилтны  2017 оны 04-р сарын 03-ны өдрийн ээлжит шуурхай  хуралдааны  тэмдэглэлээс:

            Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдлын талаар танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө.

            1.Мэргэжлийн хяналтын газраас тухайн байгууллагад  өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн  дагуу төлөвлөгөө гаргаж ажиллахыг төсөвт байгууллагын менежер нарт

            2.Өгсөн үүрэг далгавар зөвлөмжийн дагуу сумын нэгдсэн төлөвлөгөө гаргаж хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд

            3.Улсын үзлэгт ороогүй авто техникийн  судалгааг  багийн хэмжээнд гаргаж ирүүлэхийг багийн Засаг дарга нарт

            4.Өрхийн амьжиргааны судалгааны ажлын хэсэг ажилдаа орж ажиллах, хяналтын бензин байхгүй гэсэн асуудлыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст саналаа тавьж ажиллахыг ажлын хэсэгт

            5.Сумын нээлттэй утас 89581950 утсыг ажилд оруулахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд

            6.Байгаль хамгаалагч ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах ба  хог цэвэрлэгээний талаар 1 сарын аян зарлаж ажиллах, , БОХ-ын улсын байцаагч  үүнд  хяналт  тавьж  ажиллахыг  тус тус үүрэг болгов.

Мэдээ оруулсан: 2017-04-03 11:11:11