2017.04.24 № 13 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2017 оны 04-р сарын 24-ний өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдлын талаар танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1. Ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллахыг нийт албан хаагчид, төсөвт байгууллагын менежер нарт
2. Хөдөлгөөнт эмнэлгийн үйл ажиллагааг жилд 2 удаа буюу хавар намрын цагт малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж ажиллах талаар судалгаа хийж ажиллахыг Эрүүл мэндийн төвийн менежер У.Уртнасанд
3. Гамшгаас хамгаалах штабын ажилд анхаарч ажиллах, Мал хамгаалах сангийн үйл ажиллагаанд зориулж 6000000 төгрөг байршуулж ажиллах ба Гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөөндөө тусгаж сумын ИТХ-д оруулахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд
4.Малын гоц халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж ажиллах, үзлэг тандалтыг тухай бүр Мал эмнэлгийн эмч нараар хийлгүүлж ажиллах, үүнд хяналт тавьж 7 хоног бүр тандалт хийж ажиллахыг Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Болормаад
5.Гамшгаас хамгаалах ажлын болон хээрийн түймрийн үед бэлэн мөнгөний нөөц бүрдүүлж 1000000 хүртэл төгрөгийн бэлэн мөнгөний нөөцтэй байхыг ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга нарт
6.Хачигны үе эхлэж байгаатай холбогдуулан багийн иргэдийг сэрэмжлүүлэг, гарын авлага зөвлөмжөөр хангаж ажиллахыг ЭМТ-ийн менежер У.Уртнасанд
7. Агентлаг, газар хэлтсийн нэршлийг шинэчилсэн загварын дагуу гаргаж албан байгууллага, албан хаагчдад хүргүүлж ажиллахыг ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангаравт
8.Захиргааны хариуцлагын тухай хуулиар нийт албан хаагчдад сургалт зохион байгуулахыг ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангаравт
9.Бодлогын баримт бичиг тавьсан байгаатай холбогдуулан холбогдох албан хаагчид өөрт хамааралтай заалтын дагуу мэдээлэл хийх ажлаа маргаашийн дотор яаралтай оруулахыг нийт албан хаагчдад
10. Обьектийн түймэрт анхаарч ажиллах. Айлууд руугаа санамж гарын авлага тарааж ажиллахыг багийн Засаг дарга, БОХ-ын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, гэрлийн байцаагч нар хамтарч төлөвлөгөөт шалгалт хийх. Өөрсдийн аюулгүй байдал талаас анхаарах талаар сануулга, зөвлөмж өгч ажиллахыг БОХ-ын улсын байцаагч, багийн Засаг дарга, Гэрлийн байцаагч, Байгаль хамгаалагч нарт
11.Төлийн мэдээ, хорогдлын мэдээг багийн Засаг дарга нараас авч нэгтгэн статистикийн мэргэжилтэнд өгч ажиллахыг МЭҮТ-ийн дарга Б.Болормаад тус тус үүрэг болгов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ оруулсан: 2017-04-24 11:11:11