Баянтүмэн сумын 4 дүгээр баг буюу Хотонт баг нь сумынхаа баруун, хойд талаар байршилтай зүүн болон урд талаараа сумын төвийн баг болон Булган сум, Дорнод аймгийн хэрлэн сумтай, баруун болон баруун хойд талаараа Цагаан овоо сумтай, хойд талаараа Сэргэлэн сумтай, зүүн талаараа Чойбалсан сумтай тус тус хилэлдэг. Багийн төв нь нуурын эрэг дээр байрладаг, багийн айл өрхүүд 8-120 км-ийн алсад нутагладаг.
Албан ёсны багийн ажлийн алба нь багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга, Тэргүүлэгч, Малын эмч 1, Хүний бага эмч 1 гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус баг нь 167,700 мянган га газар нутагтай 98 айл өрхийн 256 хүн амтай, 14,916 толгой малтай .
Багийн хэмжээнд гүн өрмийн худаг 25 энгийн уурхайн гар худаг 32 байдаг ба хөндлөн дайран урсдаг Хэрлэн гол, Баян булаг, Гурваны булаг , Шар бүрд, Хотонт нуур, Шаазан нуур зэрэг булаг шанд элбэгтэй усан хангамж харьцангуй сайнтай баг юм.
Хот орчмын бэлчээрийн төсөл хэрэгжиж 11 малчдын бүлэг байгуулагдсан.
Тосон хулстайн байгалийн нөөц газрын Хотонт нөхөрлөлтөй, Багийн нутаг дэвсгэр дээр хүүхдийн Энх зуслан, Дорнын сувилал ХХК амралт сувиллын газар, Модун шань-юу ХХК газар тариалан эрхлэх, хувийн газар тариалан эрхлэгчид газар тариалангийн чиглэлээр, Адуун чулуун ХХК, Мак ХХК уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ багт аймгийн алдарт уяач Д. Энхбаатар, Ц.Өлзийсайхан, Ц.Отгонбаатар, сумын алдарт уяач 7, Улсын сайн малчин С.Сүхбаатар, аймгийн сайн малчин Ц.Отгонбаатар, Х.Энхбаатар , сумын сайн малчин 9, аймагийн мэргэн Ц.Дарийм зэрэг алдарт хүмүүсээр баян нутаг.
Эдийн засгийн үндэс нь мал аж ахуй.
Тахилгат уул овоо Булган уул Онхоодой Жамъяан гүний төрсөн нутаг Баян булагын овоо нутгийн иргэдийн тахидаг гурваны булаг тус тус оршдог.
Бэрээнд бүтээгдэхүүн нутгийн нэрмэл архи цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнээр аймаг улсын үзэгсэлэн худалдаанд тэргүүн байр эзэлсэн.
Мэдээ оруулсан: 2017-01-01 11:11:11