ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Амьдралд ойрхон эрх зүй

БАЙГАЛЬ ОРЧИН, ГАЗАР - ХУУЛЬ

Гарчиг:

 

  1. Байгаль орчноо хайрлая
  2. Монгол улсад хэн газар өмчлөгч вэ

 

“УГААСАН УС РАШААН

УНАСАН ШОРОО АЛТ”

 

НЭГ. БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЯ

Амьдрал дээр гардаг нийтлэг жишээ: Иргэдийн асуулт.

Монгол улсад Үндсэн хуульд зааснаар иргэд “Эрүүл аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас  хамгаалуулах эрхтэй” хэдий ч нөгөө талаар байгаль орчноо хамгаалах журамт үүргийг хүлээдэг.

Орон нутгийн иргэд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд байгалийн баялагийг хамгаалах зорилгоор нэгдэн иргэдийн нөхөрлөл байгуулан ажиллах боломжийг хуулиар олгосон байдаг.

Сүүлийн жилүүдэд цаг уур, хүний хүчин зүйлүүдээс байгаль орчны тэнцэл алдагдан зөвхөн гол горхи гэхэд 900 орчим ширгэж алга болжээ.

УС: Усны эх ундаргад тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглох зүйл юу вэ?

  • газар хагалах
  • тэсэлгээ хийх
  • барилга барих
  • элс хайрга чулуу авах
  • зэгс шагшуурга, мод огтлох
  • ашигт малтмал хайж, олборлох
  • ургамлыг үйлдвэрлэлтийн зориулалтаар түүх
  • мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах зэргийг хориглосон байна.

 

ОЙ МОД: Монгол орны нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Иргэд бид ойн баялгийг устгаж, сүйтгэсэн тухай мэдвэл Засаг дарга болон байгаль хамгаалагчдаа нэн дариу мэдэгдэх үүрэгтэйгээс гадна ой модоо хамгаалах, ёс заншлийг дээдлэж үр хүүхэддээ сургах үүргийг хүлээдэг байна.

Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулинд иргэд ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Гал, цог нурмаа бүрэн унтрааж байх
  • Гэр байшин, бэлтгэсэн өвс худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх
  • Үнс нурмаа тусгай таглаатай нүх саванд хийх
  • Түймрээс сэргийлэх, хамгаалах арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхэд багачууддаа сэрэмжлүүлэн сургах
  • Түймрийн аюултай үед хүүхдийг чүдэнз асаагууртай явуулахгүй байх
  • Түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
  • Түймэр гарсан талаар яаралтай мэдээлэх
  • Түймэр унтраах ажиллагаанд оролцох

Санамж: гал түймэр гарсан үед иргэн хүн өөртөө авах арга хэмжээ:

  • Түймэр унтраахдаа нийлэг эдлэлээр хийсэн хялбар шатах материалтай хувцас өмсөхгүй байх
  • Гэрт байгаа хүмүүс, мал амьтан зэргийг гэр хашаанаас гаргаж, аврах боломжийг яаралтай шийдэх
  • Гарцаагүй түймэр орж ирж байгаа үед юуны өмнө ойр орчимд байгаа өвс, ургамалгүй халцгай газарт гарах, ойролцоо нуур цөөрөм худагт орох, хэрвээ боломжгүй бол үстэй дээлийг усанд дүрээд үсийг нь гадгаш харуулж нөмрөөд түймрийн чиглэлийн эсрэг харж хэвтэх, зузаан эсгий гутал ноосон хөнжил, малын арьс зэрэг удаан шатах зүйл нөмрөн нүүр гарын ил гарах хэсгийг сайтар далдлах
  • Гэрийн бүрээсийг усаар норгох, байгалийн саад ашиглан амдуулан цурам тавих
  • Хөдөө хээр явж байгаад түймэр таарвал өөдөөс нь угтуулан цурам тавьж, шатсан талбайд орж өөрийгөө хамгаалах
  • Гэрт байгаа үнэт зүйлс, мөнгө төгрөг, бичиг баримтаа биедээ авч гэрээсээ гарах, гэрийнхээ өрхийг бүтээж, хаяаг буулгаж, хаалгыг сайн хаах. /Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа гарын авлагаас, хуудас 22-23 дахь тал/

 

ХОЁР. МОНГОЛ УЛСАД ХЭН ГАЗАР ӨМЧЛӨГЧ ВЭ

 

МИНИЙ НУТГИЙН ШОРООНООС

БУРХАН ГҮЙСАН Ч БҮҮ ӨГ

Монгол улсын хил хязгаарын доторх газар нутгийг зөвхөн Монгол улсын иргэнд л өмчлүүлж болохыг Үндсэн хуульд заасан. Газрыг гадаадын хүн, харъяалалгүй хүн, аж ахуйн нэгж, байгууллага өмчлөх эрхгүй.

 

Иргэнд өмчлүүлэх газар

Байршил

Хэмжээ /га/

Хэмжээ м2

1

Нийслэлд

0,07 хүртэл га

20х35 м2

2

Аймгийн төвд

0,35 хүртэл га

35х100 м2

3

Сумын төв, тосгонд

0,5 хүртэл га

50х100 м2

4

Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/

0,07 хүртэл га

20х35 м2

 

Монгол улсын иргэд тариалангийн талбай болон атаршсан газрыг газар тариалан эрхлэх зорилгоор өмчилж болдог. Тариалангийн газрын эзэмшиж байгаа иргэнд давуу эрхэйгээр эсвэл дуудлага худалдаагаар худалдах замаар өмчлүүлдэг.

Анхаарах зүйлс:

                Тухайн өмчлөх газар нь сумын жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх, тусгай хэрэгцээ, бэлчээр, нийтийн эдэлбэр газарт хамаарагдахгүй байхыг анхаарч судлах шаардлагатай байдаг байна.

                Иргэн та өмчилж авсан газартаа ямар эрх эдлэх вэ?

Иргэн нь хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор өмчийнхөө газрын эзэмших ашиглах, арилжих, өвлүүлэх, худалдах, барьцаалах, бэлэглэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй.

               Иргэн та өмчилж авсан газартаа ямар үүрэг хүлээх вэ?

Газрын талаар хууль тогтоомж, төрийн шийдвэрийг биелүүлэх, сахих, анх авсан зориулалтаар ашиглах, өмчилж авсан газрыг хэмжилт хийлгэж, бүртгэлжүүлэн гэрчилгээжүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг явуулахгүй байх, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг  өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх үүрэгтэй байна.

ГУРАВ. ГАЗРЫГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ

ГАЗАР ҮНДСЭЭР БАЯН

ТЭНГЭР ОДООР БАЯН

ДАЛАЙ УСААР БАЯН

Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

 

Газар эзэмшихийг хүссэн иргэд:

         
  Rounded Rectangle: Хүсэлтээ тухай шатны Засаг даргад гаргана.
 
   
 
   
 
    Rounded Rectangle: Эрхийн гэрчилгээгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


/мэдээлэл бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.НАРАНАГАРАВ/

 

 

 

 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ӨНӨӨГИЙН ХЭМЖЭЭ /Баянтүмэн сум ЗДТГ/

  1. Засгийн газрын 2003 оны 205 дугаар тогтоолоор шинээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнэ болон эрхийн гэрчилгээг шилжүүлэх, сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг дараах байдлаар тогтоосон.
  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхэд төлөх хураамжийн хэмжээ:

 

 

 

 

 

 

 

3.Эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад төлөх хураамжийн хэмжээ:


 

 

 

 

4.Засгийн газрын 2009 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын үнэлгээ батлах тухай” Газар зүйн байршил, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ хийх журмаас Газрын даамалд хамааралтай хэсгийг оруулав.

 

 

 

 

 

 

5.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар иргэнд шинээр эзэмших ашиглах эрхийн  гэрчилгээ олгоход

 

 

6. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д зааснаар ААНБ-д шинээр эзэмших ашиглах эрхийн  гэрчилгээ олгоход

 

  1. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д зааснаар иргэнд эрхийн  гэрчилгээг бусдад шилжүүлхэд

  1. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар ААНБ-д эрхийн  гэрчилгээг бусдад шилжүүлхэд

  1. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад 

10.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.6-д зааснаар газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах баримт бичиг хүлээн авахад

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын тогтоол 2013 оны 54 дүгээр тогтоолийн дагуу

                                                                                                                                                                                      

                                                                                                                              /мэдээлэл бэлтгэсэн:

Газрын даамал Х.ЭНХХЭРЛЭН/

 

ИРГЭН ТАНД

Ард иргэд бэлчээрийн газраа зөв зохистой ашиглан, зохицуулах эрхээ иргэдийн Нийтийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа дамжуулан эдлэх боломжтой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн нутаг орныхоо онцлог, шаардлагыг харгалзан газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өвөлжөө хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийг тусгана.

Бэлчээрийн газрыг өмчлөх боломжгүй юм. Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Мөн өвөлжөө, хаваржааны доорх газрыг хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.

Сумын Засаг дарга тухайн жилийн бэлчээрийн өвс, ургамлын гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоож мөрдүүлнэ.

Бэлчээрийн талаар гарсан маргааныг багийн нийт иргэд оролцсон шийдвэр гаргах эрхтэй өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Нийтийн хурлаараа хэлэлцэн зохицуулна. Эс тохиролцвол сумын Засаг дарга маргааныг шийдвэрлэнэ.

Сумын Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг ашиглуулахаар иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн хуваарилж хэрэгжилтийг зохион байгуулна.

Хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр сайжруулан, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, байгууллагад уг талбайг Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж болно.

/мэдээлэл бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.НАРАНАГАРАВ/

 

“БАЯНТҮМЭН СУМЫН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-Д БАЙГАЛЬ ОРЧИН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР ЯМАР БОДЛОГО БАРЬЖ БАЙНА ВЭ?

Баянтүмэн сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөжүүлэх үндсэн чиглэлд Байгаль орчин, Газрын харилцааны хүрээнд хийгдэх ажлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар  батлуулав. Үүнд:

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх бодлогын хүрээнд:

                        -Нийт малчин айл өрхийг түймэр унтраах үлээгч аппараттай болгох ажлыг бодлогоор дэмжинэ.

                        -Хөдөөгийн айл өрх бүрт хээрийн түймрээс хамгаалах зогоон татах ажлыг зохион байгуулах.

                        -Гамшгаас хамгаалах багаж хэрэгслийг шинэчилж ажиллана.

                        Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх бодлогын хүрээнд:

                        -Газрын нөөц, боломжид тулгуурлан атар болон атаршсан талбайг сэргээн тариалалт хийх

                        -Хүнсний ногоо тариалах хүсэлт гаргасан иргэдийг бодлогоор дэмжинэ.

                        -Чацаргана тариалж  иргэдийн санаачлагыг бодлогоор дэмжих.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

             Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж, усны нөөцөө хамгаалах, хомсдлоос сэргийлэх, байгаль орчинд нийцтэй тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ:

                        -Мод тарих ажлыг сумын хэмжээнд бүх нийтийг хамруулан зохион байгуулна. 

                        -Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар  мэдлэг олгож, байгаль орчинд ээлтэй бүтээлч санал, санаачлагыг дэмжинэ.

                        Сумын хэмжээнд байгаль орчин, газрын харилцааны хүрээнд дээрх бодлогын барин хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

 

 

----оОо----

 

 

 

Мэдээ оруулсан: 2017-05-01 00:00:00