ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Товхимол-2017-03

ГЭР БҮЛ- ХУУЛЬ

 

Гарчиг:

 

  1. Эцэг эх, хүүхдийн харилцаа
  2. Эцэг эх байх эрхийг хязгаарлах ба хасах
  3. Гэрлэлт цуцлах
  4. Хүүхэд үрчлэх

 

ЭЦЭГ ЭХ, ХҮҮХДИЙН ХАРИЛЦАА

 

Өтөлтөл жаргая гэвэл үрээ сурга

Үргэлжид жаргая гэвэл явдлаа хичээ

Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн /Гэр бүлийн тухай хуулиас.../

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд гэрлэгчид гэр бүлээ төлөвлөхөд тэгш эрхтэй байхаар заажээ.

Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ?

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хүүхэд төрүүлэх, хүүхэдтэй болох явдлыг гэрлэгчид төлөвлөн зохицуулахыг хэлнэ. Мөн түүнчлэн эцэг, эх болох асуудлыг ухамсартайгаар шийдвэрлэх нь гэр бүлийн төлөвлөлтөд хамаарах юм. Гэр бүлийн төлөвлөлт нь эхийн хэвлийд хүүхэд олохоос эхлэн тээж төрүүлэх, жирэмслэлтээс сэргийлэх зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хяналт тавьж, гэр бүлд хүүхэд төрүүлэх , эс төрүүлэхэд оршиж байдаг.

Гэр бүлд хүүхэд төрүүлснээр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. Мөн түүнчлэн хүүхдийг үрчлэн авснаар, дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх хүүхдийн харилцаа үүснэ.

Ямар тохиолдолд хүүхдийн эцэг эхийг тогтоох вэ?

Амьдрал дээр эцэг эхчүүд гэрлэлтээ бүртгүүлээгүй атлаа хүүхэд төрүүлэх явдал элбэг байдаг. Энэ үед хүүхийн эцэг эхийг тогтоох асуудал гарч ирнэ.

Гэр бүлийн тухай хуулинд хүүхдийн эцэг эхийг 2 төрлөөр тогтоохоор заасан байна.

  • Шүүхийн журмаар /Хүүхдийн эцэг эх болохыг хүлээн зөвшөөрөөгүй үед шүүхийн журмаар тогтооно/
  • Захиргааны журмаар /Хүүхдийн эцэг эх болохыг хүлээн зөвшөөрч өргөдлөө гаргасан үед захиргааны журмаар  тогтооно/

Хүүхэд гэр бүлд ямар эрхтэй вэ?

Хүүхэд гэр бүлдээ:

  • Эрүүл мэнд өсөн бойжих
  • Аюулгүй орчинд амьдрах
  • Хүчирхийллээс ангид байх, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалуулах
  • Эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх
  • Суурь боловсрол эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших
  • Эцэг эх, хамтран амьдрагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зогсоох, таслах, сэргээх эрхтэй.

ЭЦЭГ ЭХ НЬ ХҮҮХДИЙНХЭЭ ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Хүүхдийн журамт үүргийг та мэдэх үү?

-Эцэг эхээ болон бусад хүмүүсийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах

-Эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах

-Суурь боловсрол заавал эзэмших

-Төрийн хууль ёсыг сахиж, ард олны өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших

-Эрүүл мэндээ хамгаалах

-Авьяас чадвараа хөгжүүлэх

ЭЦЭГ ЭХ- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ҮҮРГЭЭ БNЕЛҮҮЛЭХЭД НЬ ТУСЛАХ ҮҮРГИЙГ ХҮЛЭЭДЭГ

Хүүхдийн өмнө эцэг эх ямар үүрэг хүлээх вэ?

  • Эрүүл чийрэг өсгөн бойжуулах
  • Сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх
  • Асран хамгаалах тэжээн тэтгэх
  • Үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх
  • Суурь боловсрол эзэмшүүлэх
  • Хөдөлмөрийн анхны дадлага эзэмшүүлэх

ХҮҮХЭД ГЭР БҮЛ ДОТОР ТЭГШ ЭРХТЭЙ

Хүүхэд тухайн гэр бүлд төрсөн, үрчлүүлсэн, дагавар, баталгаагүй гэр бүлд төрсөн эсэхээс үл хамааран гэр бүлд тэгш эрх эдэлнэ.

Хүүхэд эд хөрөнгөтэй байх тэжээн тэтгүүлэх эрхтэй. Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь хүүхдэд адил тэнцүү байна.

Яагаад хүүхдийн эцэг эх байх эрхийг хязгаарладаг вэ?

  • Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга, санаатай гачигдуулсан
  • Хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан
  • Хүүхдээ гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан тохиолдолд эцэг эх байх эрхийг хасахгүйгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон хугацаанд хүүхдийг тэндээс тусгаарлана.

Эцэг эх байх эрхийг хасах гэж юуг ойлгох вэ?

Эцэг эх нь:

  • Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, эрх зүйн зөрчилд татан оруулах/
  • Хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцах
  • Бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан
  • Хүүхдээ сэтгэл санааны дарамтад байлгасан
  • Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн
  • Мансууруулах, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бол шүүх эцэг эх байх эрхийг хасна.

 

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ

Гэрийн багана хугарахад

Төрийн багана доригдог

Гэрлэлтийг сайн дурын үндсэн дээр цуцалдаг.

Гэрлэгчид хоёулаа, эсхүл тэдний аль нэгний хүсэлтээр гэрлэлтийн харилцааг зогсоож байгаа үндэслэлийг гэр бүлийн хуулиар зохицуулдаг. Гэрлэгчид сайн дураараа харилцан зөвшилцөж, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэрлэх ба хамтын амьдралын явцад, цаашид хамтран амьдрах нөхцөл боломжгүй  болсон үед ч гэрлэлт цуцлах асуудлыг мөн л өөрсдийн хүсэлтээр шийдвэрлүүлж болно.

Гэрлэлт цуцлахад хориглох асуудлууд байдаг:

  • Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь 1 нас хүрээгүй
  • Эхнэр нөхрийн аль нэг хүндээр өвдсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглоно.

Гэрлэлтийг 2 төрлөөр цуцална. Үүнд:

  • Шүүхийн журмаар /гэрлэгчид нь эд хөрөнгө болон хүүхэдтэй тохиолдолд шүүхийн журмаар цуцална/
  • Захиргааны журмаар /гэрлэгчид нь эд хөрөнгө болон хүүхэдгүй тохиолдолд захиргааны журмаар цуцална/

ХҮҮХЭД ҮРЧЛЭХ

Бие минь төрмөл

Санаа минь таримал

Эхнэр нөхөр нь үр хүүхэдтэй болох нэг арга бол хүүхэд үрчлэх юм.

-Хүүхдийг ямар тохиолдолд үрчилдэг вэ?

Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.

Хүүхдийг үрчлэхдээ хүүхдийн төрүүлсэн эцэг эх, өргөж авах эхнэр нөхөр бүгд харилцан зөвшөөрч гаргасан хүсэлтэд тулгуурлан үрчлэлтийг  хүүхдийн оршин байгаа сумын Засаг даргаар шийдвэрлүүлнэ.

Долоон нас хүрсэн хүүхдийг үрчлэх тохиолдолд өөрийн нь зөвшөөрлийг авна.

---оОо---

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ

 ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС...

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21462221_1968170790086537_2145209514740521189_n.jpg

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21317682_1968170936753189_7184711395344533628_n.jpgГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим гэж байдаг. Та үүнийг мэдэх үү?

 

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21272517_1968171093419840_5395079915056098945_n.jpgDescription: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21371017_1968171090086507_6933989465445527994_n.jpgГэр бүлийн хүчирхийллийн хэдэн хэлбэр байдаг вэ?

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21369507_1968171146753168_3915662002317387813_n.jpg

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21432841_1968171113419838_7918792813439924296_n.jpg

 

-Хуулийн хамгаалалтанд хэн багтах вэ?

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21314325_1968170933419856_2471268063207362638_n.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21317848_1968171040086512_928593827198917865_n.jpgГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХЭН ТЭМЦЭХ ВЭ?

 

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21314780_1968171060086510_1747297452665382636_n.jpg

 

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21272409_1968171150086501_1301272088897333179_n.jpgИРГЭН ТА

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21371238_1968171523419797_2308065536427526023_n.jpg

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21317931_1968171943419755_4796729175261749770_n.jpgГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧДЭД ХУУЛИЙН ДАГУУ ЯМАР ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛДАГ ВЭ?

Description: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21432763_1968171970086419_5482331353034255436_n.jpgDescription: C:\Users\Narangaraw\Desktop\ger buliin huchirhiilliin tuhai huuli\21370936_1968171930086423_4734507430870687134_n.jpg---оОо---

 

ШУДАРГА ЁС-БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ

Хэрэв шударга ёс үгүй болвол хүн энэ

дэлхий дээр амьдрах нь утгагүй”

И.Кант

 

 Авлига гэж юу вэ?

 

Авлига гэж эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Ашиг хонжоо олох, ажлаа бүтээхэд эрх мэдлээ  урвуулан ашиглахыг хэлнэ.

 

Авлига хээл хахуулийн өртөг бидний худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэнд шингэж байдаг тул хямд авч болох зүйлийнхээ төлөө илүү өндөр үнэ төлөх болдог. Эндээс бидний өдөр тутмын амьдралд авлигын хар сүүдэр ул мөрөө үлдээсээр байгааг олж харж болно.

 

ИЙМД АВЛИГАГҮЙ ШУДАРГА НИЙГЭМ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА МАШ ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ.

 

Сурагчид та бүхэн авлигад өртөхгүй байхын тулд төрийн байгууллагын тогтолцоо, шударга ёс, хууль зүй, иргэний эрх үүрэг зэргийн тухай мэдлэгтэй, анги сургууль улмаар төр нийгмийн үйл ажиллагаанд оролцдог байхын тулд үг хэлэх, бусдыг уриалан дагуулах, асуулга тавих, захидал өгүүлэл бичих зэрэг чадвартай байх хэрэгтэй.

 

Авлигын үндсэн хэлбэр нь юу вэ?

 

Авлигын үндсэн хэлбэрүүд нь зарим тохиолдолд давхцах, хооронд нь сольж хутган ойлгох нь бий.  

Жишээ нь: авлигын хэлбэрүүдийн талаар өөрийн албан үүргийн дагуу хариуцан захирах эд хөрөнгөөс завших үйлдэл нь шунхайн сэдлээр илэрдэг. Мөн торгуулийн хуудас бичихгүйгээр эдийн болон эдийн бус материал авах, гаалийн татвар төлүүлэхгүйгээр мөнгө авах,  байхгүй хүний нэр дээр цалин авч байгаа дарга зэрэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагийн жишээ юм.

 

 

 

Авлигын уршиг

 

Авлигаас хамгийн их хохирдог нь олон нийт байдаг. Тэдний эрх, эрх чөлөө, эдлэх шаардлагатай үйлчилгээгээ хүртэх үндсэн нөхцөл алдагдаж, нийгмийн сайн сайхан орчин бүрдэх боломж багасан, ард түмний үнэт зүйл, итгэл үнэмшил ёс зүйд аюул учран аюулгүй байдал алдагддаг байна.

 

Авлига үүсэх шалтгаан нөхцөл юу вэ?

 

“Эрх мэдэл тун амттай, түүнээс сайн

дураараа хагацдаг хүн маш цөөн”

Б.Зассел

 

-Төрийн ил тод, нээлттэй байх зарчим хэрэгждэггүй

- хариуцлага тооцох арга зам нь хангалтгүй, батлагдан гарсан хууль дүрмийг төрийн албан тушаалтан хэрэгжүүлдэггүй, хариуцлагын тогтолцоо сул байх

- албан тушаалтны хөндлөнгийн болон дотоод хяналт муу

- дийлэнхдээ авлигын бусад шалтгаан хуулийн хийдлийг ашиглан буруу шийдвэр гаргахад оролцож байгаа хүмүүсийн  сонирхлын зөрчил, төрийн албан хаагчдын цалин хөлс бага байх явдал, Засгийн газрын хариуцлага үнэлгээний тогтолцоо муу байх зэрэг багтдаг.

- мөн эрх мэдлийг, эх үүсвэрийг урвуулан ашиглаж байгаа талаар мэдээлэх мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө хаалттай, эрх баригчдын үйл ажиллагааных нь төлөө хариуцлагатай байлгах талаар олон нийтэд сурталчлан  таниулах ажил бага зэргээс шалтгаалан авлига газар авах тал бий.

 

Дэлхийн олон оронд шударга ёсыг тогтоох янз бүрийн арга туршлага байдаг. Хамгийн их авлигад өртсөн улс байж байгаад хамгийн  авлигагүй орны тоонд орсон улс бол Сингапур улс юм.

 

Авлигын гэм хор түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

“Шударга бусын хажуугаар дуугүй өнгөрөх нь

өөрөө шударга бус зүйл юм”  

Ж.Руссо

 

Авлигын гэмт хэрэг зөрчлөөс уьдчилан сэргийлэх, тэдгээрийг арилгах ажилд хүүхдүүд оролцож хувь нэмрээ оруулж болно. Жишээ нь: сургууль бол танай аав ээжийн татварын мөнгөөр санхүүждэг байгууллага тул үйл ажиллагаанд нь хяналт тавьж болно.

 

Олон нийтийн авлигатай тэмцэх оролцоо чухал үүрэгтэй.

 

Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд

 

  • Төрийн байгууллагууд үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх
  • Төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлдэг байх
  • Зохицуулалт нь тодорхой ойлгомжтой байх
  • Хүнд сурталгүй байх
  • Хамтран ажиллах
  • Иргэдийн оролцоог хангах

 

Монгол улс авлигатай яаж тэмцэж байна вэ?

 

  • Авлигаас урьдчилан сэргийлэх
  • Авлигыг илрүүлэх, хариуцлага хүлээлгэх
  • Олон нийтийн оролцоо, авлигын нийгмийн хор аюулыг таниулах, мэдлэгийг дээшлүүлэх зэргээр ажиллаж байна.

 

Авлигын хор хөнөөл нь юу вэ?

 

  • Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөнө
  • Шударга байдал, хууль ёс алдагдана.
  • Ядуурлыг бий болгоно
  • Хөрөнгө оруулалт багасна
  • Эдийн засгийг сулруулна
  • Ард түмэн төр засагтаа итгэх итгэл буурна
  • Авлигын улмаас олсон мөнгө нь хөрөнгө оруулалтруу бараг ордоггүй, тансаг эд хөрөнгө, амьдралын хэв маягт зориулагддаг
  • Эдийн засгийн үр ашиггүй, үр нөлөөгүй байдлыг бий болгодог.
  • Хээл хахиулийн өртөг худалдсан болон үйлдвэрлэсэн бараа, ажил, үйлчилгээнд шингэж, бараа ажил үйлчилгээний өртөг үнийг хөөрөгддөг.
  • Улсын эдийн засаг доройтдог.

 

 

 

 

 

 

 

 

               

ШУДАРГА, ШУДАРГА БУС ҮЙЛ

 

Шударга ёс гэж юу вэ?

 

Шударга ёс гэж яг үүнийг хэлнэ гэж тодорхойлолт байхгүйч...

 

  • ХҮН ЧАНАР
  • ЁС СУРТАХУУН
  • АВЛИГА
  • НЭР ТӨРТЭЙ  холбон тайлбарлаж болно.

 

“Шударга байхын үнэ цэнийг ойлгуулахын тулд

шударга бусын хор уршгийг таниулах хэрэгтэй болдог”

А.Емит

 

Шударга байна гэдэг нийгэм хувь хүний хамгийн үнэт чанар бөгөөд ардчилсан нийгмийн чухал шаардлага юм.

 

 

Шударга иргэдтэй улс шударга хууль тогтоомжтой байна. Хуулийн өмнө аливаа иргэн албан тушаал, бэл бэнчин эрх мэдлээсээ үл хамааран хариуцлагыг тэгш хүлээх ёстой.  Эдгээр нөхцөлүүд нийлж байж шударга ёс тогтоно.

 

Шударга ёсны чухал гурван шинж гэж байдаг.

 

  1. Хуваарилалт шударга байх
  2. Хүлээлгэх хариуцлага шударга байх
  3. Асуудлыг шийвэрлэх үйл явц шударга байх

 

Шударга ёс бол ямар нэгэн хийсвэр нэр томьёо биш анги танхим, гэр орон, найз нөхөд, хамт олонтой тань холбогдох бодит амьдралын асуудал бөгөөд хэн бүхэн үүргээ ёсчлон гүйцэтгэж байгаагаараа илэрч байдаг бодит үйл юм.

 

Шударга бус явдлыг хараад дуугүй байх нь түүнд өөрөө оролцож байгаагаас өөрцгүй.  Хүмүүс шударга бус явдалтай нэг бол эвлэрдэг, нэг бол тулалдацгаадаг.  

 

Хэзээ ч хэрхэвч эвлэрч болохгүй шийдвэртэй тэмцвэл зохих шударга бус үйлдэл бол авлига юм.

 

Шударга бусаар амьдарвал сүүдрээсээ зочин мөнхийн айдас хүйдэст тарчилна.

Шударга байвал чи аз жаргалтай болно.

 

 

ТЕСТ ДААЛГАВАР

 

Зөв холбоорой.

 

1.Эрх мэдлээ урвуулан ашиглах

А. Авлигач харилцааны үеэр өгөлцөх, авалцах мөнгөн төлбөр буюу эд бараа үйлчилгээг хэлнэ.

2. Хууль бус шан харамж, хувь хишиг авах

Б. Өөрийн албан үүргийн дагуу хариуцан захирах эд хөрөнгнөөс хулгайлж завших үйлдэл бөгөөд шунахайн сэдлээр илэрнэ.  

3.хээл хахууль

В. Албан тушаал болон эрх мэдлээ ашиглан хэн нэг хүн буюу бүлгийг илүүд үзэн ашиг хонжоо олох, нөгөө талыг ялгаварлан гадуурхаж тэгш бус хандах явдал

4.Эд хөрөнгө завших

Г. Албан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө иргэн байгууллага бизнесийн нэгжээс нэмэлт төлбөр үнэ бүхий үйл авах

 

 

 

---оОо---

 

 

Мэдээлэл бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав

Мэдээ оруулсан: 2017-09-20 11:11:11