ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Амьдралд ойрхон эрх зүй 2018 оны 01 дугаарт

ОФФШОРЫН ТАЛААР 10 МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС...

  1. Оффшор гэж юу гэсэн утгатай үг вэ?

- Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн үг.

2.Оффшор компани гэж юу вэ?

 

Офшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг.

 

  1. Оффшор бизнес нь хууль бус үйлдэл үү?

 

Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог.

 

  1. Оффшорын давуу тал юу вэ?

 

 Оффшор бүс нь хүнд суртал багатай, компанийн бүртгэлийн системийг хөнгөвчилсөн, нууцлалтай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь тодорхой, татварын хувь хэмжээ маш бага, бараг байхгүй, бизнесийн таатай нөхцөлийг хангасан, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдогоороо ихээхэн давуу талтай  

 

Энэ нь эдийн засгийн чөлөөт бүсээс ялгаатай. Оффшор бүс нь эдийн засгийн бодит салбартай холбоотой гэдгээрээ давуу талтай бөгөөд санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таатай орчин ажээ.

 

Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Түүнчлэн оффшор нь татвараас зайслхийн, мөнгө угааж, зэвсгийн наймаа, алан хядагчдын мөнгөө эргэлдүүлж санхүүгийн үйл ажиллагаанд оролцох томоохон талбар болдог аж.

 

  1. Офшор нь дэлхийн хэдэн оронд байдаг вэ?

 

Анхны оффшор бүс 1960-аад онд байгуулагдсан бөгөөд дэлхийн эдийн засгийн нийгэмлэгт маш чухал байр суурийг эзэлжээ. Тэдний тоо байнга өсч байна.  Оффшор бүс нь Карибын тэнгисийн (Виржиний арлууд, Панам, Багамын арлууд, Кайманы арлууд, Белиз, Барбадос, Антигуа, Бермуд) болон Баруун Европ (Кипр, Люксембург, Мальт, Ирланд, Гибралтар, Нормандын арлуудын бүтцэд багтдаг Жерси болон Гернси арлууд зэрэг 50 гаруй улс, оронд оффшор банк ажилладаг юм байна.

 

  1. Оффшор бүсийг хэдэн бүлэгт авч үздэг вэ?

 

Оффшор бүсийг гурван бүлэгт хуваан авч үздэг. Аль бүлэгт оффшор бүс хамаарч байгаагаас үйл ажиллагаанд нь төрөл бүрийн шаардлага тавих, нөөцийн хэмжээг нь тогтоож өгдөг.

 

  1. Эдийн засгийн хөгжил буурай, гэхдээ улс төрийн тогтвортой байдал хангалттай түвшинд хүрсэн жижиг улс, арал. Үүнд: Белиз, Багам, Их Британийн Виржин болон Кайманы арлууд багтдаг. Энэ бүс нутагт оффшор компани бүртгүүлэх бол ямар нэгэн онцгой шаардлага тавьдаггүй. Зөвхөн жил бүр тогтмол тухайн улсын төрийн санд нь төлбөр төлж байх ёстой. Мөн ихэнх тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигч, захирлуудын бүртгэл хийгддэггүй ажээ. Мөн компанийн эзэмшлийн нууцлал өндөр байдаг юм байна.
  2. Хүндэтгэлийн зэрэг өндөр оффшор бүс. Энэ бүс нутаг тухайн компаниас санхүүгийн тайлан шаарддаг бөгөөд тэдэнд татварын нэн таатай нөхцөлийг санал болгодог ажээ. Энэ бүс нутагт байгаа улсын Засгийн газрын зүгээс хатуу хяналт тавьдаг. Мөн компанийн захирал, хувьцаа эзэмшигч нарыг бүртгэдэг юм байна. Үүнд: Ирланд, Гибралтар, Мэн арал болон Хонконг ордог.
  3. Стандарт бус оффшор бүс.  Тэд төрийн бус, оффшор бүсээс ашиг олох сонирхолгүй компанид хөнгөлөлт үзүүлдэг. Шаардлага нь өндөр учир ажил хэрэгч түншүүдийн итгэлцлийг бэхжүүлдэг ач холбогдолтой. Эдгээр бүсэд ОХУ-ын Калининград муж багтдаг ажээ. 
  1. Оффшор бүсийн нэгдсэн жагсаалт байдаг уу?

 

Албан ёсны оффшор бүсийн нэгдсэн жагсаалт байдаггүй. Гэхдээ энэ бүсэд  Олон Улсын Валютын сан болон улс орнуудын төв банкнууд хяналт тавьж ажилладаг. 2000 оны сүүлээс “Их 20”-ийн түвшинд дэмжигдсэн оффшор бүстэй хамтын ажиллагаа өрнүүлэх чиг хандлагыг тодорхойлсон ажээ.

 

Ихэнх улс орнууд хуульдаа оффшорт бүрэн хориг тавиагүй байдаг. Оффшорын эсрэг хуулийнхан гол зорилго нь хуурамч гүйлгээнээс урьдчилан сэргийлэхэд, түүний тодорхой хяналт тавихад оршдог ажээ.

 

  1. Офшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?

 

Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог. Компаний жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3ш нууц гэрээ байгуулна. Үүнд:

 

1.    Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.

2.    Компаний бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ

3.     Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компаний төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.

 

Компаний бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.

 

Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.

 

  1. УИХ-ын гишүүд Оффшор бүсэд яагаад данстай байж болохгүй вэ?

 

Оффшор нь хууль бус үйлдэл биш боловч улстөрчдөд бол байж боломгүй зүйл. Өөрөөр хэлбэл тэд ард түмэндээ хөрөнгө орлогоо мэдүүлж байх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

 

  1. Оффшорын гол үйл ажиллагаа нь юу вэ?

 

Оффшорын үйл ажиллагаа нууцлалын зэрэгтэй, хууль эрхзүйн хүрээнд санхүүгийн гүйлгээ хийх болон гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаатай (мөнгө угаах) холбоотой санхүүгийн төрөл бүрийн схем дээр  явагддаг.

 

Бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав

 

 

---оОо---

 

ОФФШОРЫГ ХӨГЖИЛТЭЙГЭЭР ТАЙЛБАРЛАХ НЬ

 

"Панамын хуудсууд” буюу оффшор бүс дэх нууц данс гэж чухам юу болохыг маш энгийнээр ”Vox” сайт зургаар тайлбарлажээ.

 

Чи нэг мөнгөний гахайтай. Гахайгаа хувцасны шүүгээндээ хадгалдаг. Гэтэл ээж чинь тэр мөнгөний гахайд хэр их мөнгө байгааг, хэдийг нэмж, хэдийг хасч байгааг мэдэхийг хүсдэг. Тэгээд байнга шалгадаг.

     Мэдээж энэ нь чамд таалагдахгүй. Тиймээс өөр нэг мөнгөний гахайтай болох нь зөв гэж сэтгэв. Ингээд ээжийн гар хүрэхгүй хөрш Батаагийн гэрт мөнгөний гахайгаа нуужээ.

 

Батаагийн ээж нь завгүй. Чамайг мөнгөө нуусныг ч мэдэхгүй. Тийм болохоор чиний нууц мөнгөний гахайг хэн ч мэдэхгүй, бас хэн ч шалгахгүй.

 

Чиний энэ туршлагыг хөршийн хүүхдүүд ч тун догь санаа гэж үзээд дуурайх болов. Тэд ч бас Батаагийн хувцасны шүүгээнд гахайнуудаа авчирч хийлээ.

 

Гэтэл нэг л өдөр Батаагийн ээж нууц мөнгөний гахайнуудыг илрүүлэв. Тэр галзууртлаа уурлаж, хүүхэд бүрийн эцэг эх рүү утасдаж, нууц мөнгөний гахайг нь илчилж орхив.

 

Та нар Батаагийн гэрт мөнгөө нуусан шиг улстөрчид, бизнесмэнүүд мөнгөө Панам дахь өөр нэг Батаагийн гэрт нуужээ. Гэхдээ тэднийг бүгдийг нь буруутгаж болохгүй. Тэдний зарим нь зүгээр л ээжээсээ мөнгөө нуух гэж гахайгаа айлд тавьсан бол харин зарим нь үнэхээр муу зүйл хийгээд мөнгөө нуусан ч байж мэднэ.

 

Жишээлбэл, хөршийн Болдоо ээжийнхээ түрийвчнээс зөвшөөрөлгүй авсан мөнгөө Батаагийн шүүгээнд хадгалсан ч байж мэднэ. Эсвэл хөршийн өөр нэг жаал хэн нэгнээс авсан мөнгөө ээж аавдаа мэдэгдэхгүйгээр үрэхийн тулд хадгалсан ч байж болно. Тэдний хэн нь буруу замын мөнгө хадгалсныг тогтоохын тулд эцэг эх нь мэдээж асууж шалгаах хэрэг гарна.

 

Гэхдээ л тэр болтол Батаагийнд мөнгөө хадгалуулсан бүх хүүхэд эцэг эхээсээ банга хүртэж "асуудалд” орсон хэвээр л байна.  Мэдээж, ямар ч эцэг эх хүүхдээ өөр айлд нууцаар мөнгө хадгалж байхыг зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм болохоор одоо газар газрын сэтгүүлчид Батаагийн гэрт хэн нь буруу замын мөнгөө хадгалсан, хэн нь зүгээр л ээж ааваасаа мөнгөө нуух гэж оролдсон гэдгийг мэдэх гэж оролдож байгаа юм.

 

Бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав

 

---оОо---

 

ОФФШОРЫН ТАЛААР

МОНГОЛ УЛС ХЭРХЭН ХУУЛЬЧЛАВ

 

  1. Оффшорын талаар Монгол улс аль хуулиар зохицуулсан бэ?

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйл заалтаар зохицуулсан.

  1. Оффшор бүсэд юуг хориглолт нь юу вэ?

 

Хариулт: Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний эхнэр нөхөр, хүүхэд, өөрийн болон эхнэр нөхрийн ээж аав, ах дүү нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд...

 

 

 

 

  1. Сонгуулийн үр дүнд сонгогддог албан тушаалтан нь оффшор бүсэд данстай бол ямар үүрэг хүлээх вэ?

 

Хариулт: Сонгуулийн үр дүнд сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний эхнэр нөхөр, хүүхэд, өөрийн болон эхнэр нөхрийн ээж аав, ах дүү нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд...

 

 

 

 

  1. Сонгуулийн үр дүнд сонгогддог албан тушаалтан нь оффшор бүсэд данстай бол хэрхэн Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх вэ?

 

Хариулт: Сонгуулийн үр дүнд сонгогдсон, томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний эхнэр нөхөр, ээж аав ах дүү нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол...

 

  1. Албан тушаалтан, түүний эхнэр нөхөр, ээж аав ах дүү нь гадаад улсад данс, хөрөнгөтэй байж болох уу. 

 

Хариулт: Албан тушаалтан, түүний эхнэр нөхөр, ээж аав ах дүү нь гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж болно. Энэ тохиолдолд  Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

 

  1. Дээрх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бэ?

 

Хариулт: Албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болно.

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУИАС...

 

-Авлига” гэж юуг хэлэх вэ?

 

 Албан тушаалын эрх мэдлээ ашиглан...

- Хувийн ашиг хонжоо олох,

- Бусдад болон өөртөө давуу байдал олгох,

- Хууль бус үйлдэл хийхийг авлига гэнэ.

 

-Олон нийтийг соён гэгээрүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэд ямар үүрэг хүлээх вэ?

 

Бүх шатны төрийн байгууллагын захиргааны шийдвэрт иргэд олон нийтийн санал тусгах нөхцөл бүрдүүлэх

 

Авлигын эсрэг хууль тогтоомжийг олон төрлөөр иргэдэд сурталчлах

 

                -Авлигаас урьдчилан сэргийлэхэд Төрийн байгууллага юу хийх вэ? 

 

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

 

- Төрийн бодлого, шийдвэр боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, эрх олгох, зөвшөөрөл олгоход ил тод байж, иргэдийн хяналтыг тодорхой болгон иргэдэд хамтран ажиллах.

 

төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;

 

төсвийн орлого, зарлага, бусад үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, иргэд танилцах боломжтой байх.

 

иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, үйл ажиллагааны шат дамжлагыг цөөрүүлэх

 

авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн, арилгах, таслан зогсоох, иргэдэд мэдээллээр хангах

 

-Төрийн бус байгууллага ямар үүрэг хүлээх вэ?

 

Төрийн бус байгууллага нь санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;

 

-Албан тушаалтанд хориглох зүйл нь?

 

-албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

-бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

-албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

-төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

-албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;

-албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;

-албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;

-үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг тус тус хоригложээ.

 

-Авлигын тухай хэрхэн хаана мэдэгдэх вэ?

 

Төрийн албан хаагч нь албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.  

 

Иргэн нь авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС...

Ерөнхи й анги

  1.  Зөрчлийн тухай хуулийн зорилго юу вэ?

Хуулийн дор шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

2. Шийтгэлийг хэдэн төрлөөр оногдуулах вэ?

-Торгох,

-баривчлах,

-эрх хасах шийтгэл  гэх 3 төрлөөр.

-Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн шитгэлд авч үзэх ба эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлээр оногдуулна.

2. Торгох шийтгэл гэж ямар шийтгэлийг хэлэх вэ?

Торгох эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.

  1. Мөнгөн төлбөр ногдуулах хэмжээ байдаг уу?

Торгох шийтгэлийн хэмжээ байдаг. Хэмжээ нь Иргэнд 10-аас 20,000 /хорин мянган/ торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд 100-аас 200,000 /хоёр зуун мянган/ торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

  1. Нэг нэгж хэдэн төгрөгтэй тэнцдэг вэ?

Нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

Жишээ нь: /1 нэгж = 1000/

 

  1. Торгох шийтгэл нь Баривчлах шийтгэл болх тохиолдол байна уу?

Байна. Торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.

  1. Баривчлах шийтгэл гэж ямар шийтгэлийг хэлэх вэ?

Зөрчил үйлдсэн хүнийг 7-оос 30  хүртэл хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.

8. Баривчлах шийтгэлийг хэн оногдуулдаг вэ?

-Шүүгч оногдуулна.

9. Баривчлах шийтгэлийг ямар хүнд оногдуулж болохгүй вэ?

-жирэмсэн эмэгтэй,

-14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх,

-хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн,

-баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.

10. Баривчлах шийтгэл оногдуулах байх тохиодолд ямар шийтгэл оногдуулах вэ?

1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.

Жишээ нь: 1 хоногт 15,000 төгрөгөөр тооцно.

  1. Эрх хасах шийтгэл гэж ямар шийтгэлийг хэлдэг вэ?

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн

-тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх,

 -бусад төрлин тодорхой эрхийг 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар хязгаарлах,

-эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.

Тусгай анги

12. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан тохиолдолд хэдэн нэгжээр торгох вэ?

-Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол...

 хүнийг 10 нэгжээр торгоно.

-Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан,

-Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох зэвсгийн чанартай зүйл авч явсан бол...

зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг

25 нэгжээр торгоно.

Мансуурсан бол...

100 нэгжээр торгох,

эсхүл албадан сургалтад хамруулж

7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах

13. Олон нийтийн газарт Танхайрах гэмт хэрэгт:

-хэрүүл маргаан үүсгэж;

-бусдыг өдөөн хатгаж;

-бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

-олон нийтийг үл хүндэтгэж;

-үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн,

-аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол...

100 нэгжээр торгох, эсхүл албадан

 сургалтад хамруулж 7-30 хоног баривчлах

14. Хүний биед халдах тохиолдолд:

Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол...

 100 нэгжээр торгоно.

15. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчвэл:

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол...

 200 нэгжээр торгоно

Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол...

200 нэгжээр торгоно

Гэр бүлийн гишүүнийг зодсон; хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан; дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол...

Албадан сургалтад хамруулж

7-30 хоног баривчлах

 

16. Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах ямар шийтгэл оногдуулах вэ?

Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...

Хүнийг 100 нэгжээр, хуулийн

этгээдийг 1000 нэгжээр торгоно

17. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд ямар шийтгэл оногдуулах вэ?

Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...

хүнийг 500 нэгжээр,

хуулийн этгээдийг 500,000  нэгжээр  торгоно

Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол...

Хүнийг 2000 нэгжээр,

хуулийн этгээдийг 20,000 нэгжээр торгоно

18. Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих тохиолдолд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол...

Хохирлыг гаргуулж,

хүнийг 150 нэгжээр, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно

 

 

19. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдолд ямар торгууль оногдуулах вэ?

-Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн,

-Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол...

 Хүнийг 150 нэгжээр,

хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно

Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол...

Хүнийг 100  нэгжээр,

хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгоно

20. Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд ямар торгууль оногдуулах вэ?

Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй,

-Галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол...

Хохирлыг төлүүлж,

хүнийг 100 нэгжээр,  хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгоно.

21. Дайчилгааны тухай хууль зөрчих

Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн,

-саад учруулсан бол...

Хүнийг 50 нэгжээр торгоно.

Монгол Улсын иргэн хуульд заасны дагуу сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үүргээ биелүүлээгүй бол...

Хүнийг 50 нэгжээр торгоно

Монгол Улсын иргэн дайчлан татах үед тогтоосон хугацаанд, заасан газарт ирээгүй,

-Дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийг нийлүүлээгүй бол...

 Хүнийг 400 нэгжээр торгоно.

 

Бэлтгэсэн:

ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав

 

 

---оОо---

 

Мэдээ оруулсан: 2018-01-30 11:11:11