ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
манлай малчдын зөвлөгөөн боллоо

Дорнод аймгийн Баянтүмэн сум нь малчдын зѳвлѳгѳѳнийг 5 дахь жилдээ зохион явуулж байгаа бѳгѳѳд энэ жил улс аймаг сумын сайн малчид мянгат малчдыг хамруулан Манлай малчдын зөвлөгөөн 2019 нэртэйгээр зохиож байна. Тус зѳвлѳгѳѳнд Аймгийн Засаг даргын орлогч Ганбат оролцлоо. Зѳвлѳгѳѳнѳѳр сум орон нутгийн үйл ажиллагааны тайлан, хѳдаѳ аж ахуйн ѳнѳѳгийн байдлыг танилцуулан  Малчдын тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.2019 онд сумын 60 жилийн ой болохтой холбогдуулан ой угтсан ажлуудын талаар танилцуулав. Мөн улсын сайн малчин Ц.Жаргал аймгийн сайн малчин ,Х.Энхбаатар сумын мянгат малчин ,Н.Юра сумын мянгат малчин ,Д.Ганхуяг нар мал маллах  туршлагаасаа хуваалцсан нь залуу малчидад мал маллах арга ухаанд суралцахад хэрэгтэй зѳвлѳмжүүдийг ѳглѳѳ.

Мэдээ оруулсан: 2019-02-18 22:00:01