Баянтүмэн сум нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Таван эрдэнэ" төлчин эмэгтэйчүүдийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд урилгаар Мал эмнэлгийн газрын дарга О. Аюушмаа, сумын удирдлагууд болон малчин эмэгтэйчүүд оролцлоо. Энэ үер хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэргээр хэлэлцэж үйл ажиллагаанаас гарсан санал, санаачлагыг хэрэгжүүлж ажиллахыг ХААТ-ын зүгээс мэдэгдсэн юм. Мөн төлчин эмэгтэйчүүдийгээ алдаршуулах "АЛТАН ТӨЛ" -ын эздүүдийг тодруулав.
1. Алтан ботгоны эзэн- Жаргалант багийн малчин Э.Оюунтуул
2. Алтан тугалны эзэн-Өлзийт багийн малчин Төмөрнохой
3.Алтан унаганы эзэн-Жаргалант багийн малчин Ц.Батцэцэг
4.Алтан хурганы эзэн-Хотонт багийн малчин Б.Болорцэцэг
5.Алтан ишигний эзэн- Цагаан дэрс багийн малчин Б.Янжмаа нар тодров. Шагнал авсан нийт эмэгтэйчүүддээ амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нийт төлчин эмэгтэйчүүддээ зориулан бэлтгэсэн урлагын номерууд , шагнал гардуулах үйл ажиллагаа, хөгжөөнт тоглоом ,азын сугалаа зэрэг арга хэмжээнүүд маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Мэдээ оруулсан: 2019-03-06 09:30:53