ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Иргэдтэй уулзах өдрийг зохион байгуулав

    Төрийн болон төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэдэд хүргэх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг сонсох зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Иргэдтэй уулзах өдрийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын соёлын төвд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

 Төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа тайлан, мэдээллийг  танилцуулахаас гадна:  

  • Хүүхдийн цэцэрлэг арга хэмжээнд оролцсон иргэдийн дунд хоолны амталгаа хийлгэж, эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авав.
  • Эрүүл мэндийн төв Дэлхийн усны өдрийг угтан ундны усыг зөөвөрлөх, хадгалах зөвлөмж,  иргэдийн эрүүл мэндийн боловсролд мэдлэг олгох зөвлөмжүүдээр гарын авлага  бэлтгэн иргэдэд тараав.
  • Засаг даргын Тамгын газраас улирал бүр бэлтгэн гаргадаг “Амьдралд ойрхон эрх зүй” гарын авлагыг  иргэдэд тараав.

      Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээнд  53 иргэн, албан хаагч хамрагдав.

Мэдээ оруулсан: 2019-03-21 09:16:15