Баянтүмэн сумын 1-р багийн ажлын алба МАК компанитай хамтран сумын хогийн цэгийг цэвэрлэлээ. АЖЛЫН АЛБАНЫ ЗҮГЭЭС ИРГЭДЭД:
Хогийн цэгт цогтой үнс нурам асгаснаас түймэр гарах цаашлаад хуурайшилтын улирал ирж байгаатай холбогдуулан гал алдах аюултай нөхцөл байдал үүсэх талаар мэдээллэж, үнс нурмаа галын цоггүй ачуулахыг анхааруулж , галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж өгч гарын үсэг зурууллаа. Мөн хогийн цэгийг тойруулан цурам тавьж аюулгүйн зурвас тогтоов.