ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Техникийн хяналтын үзлэг зохион байгуулагдлаа

  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “е”, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, сумын Засаг даргын 2019 оны А/35 дугаар захирамжийг тус тус үндэслэн Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, техникийн хяналтын үзлэг суманд 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Нийт 126 авто тээврийн хэрэгсэл авто үзлэгт хамрагдасан байна. Улаанбаатар болон бусад аймгийн дугаартай 8 тээврийн хэрэгсэл орсон байна.

Замын хөдөлгөөнд оролцохгүй цаашид ашиглагдахаа больсон тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулах хүсэлтэй 6 иргэний материалыг бүрдүүлж төв албанд хүргүүлсэн байна.

Аймаг болон улсын төсөвт нийт 3.6 сая төгрөг төвлөрүүлэн ажиллажээ.

 

Мэдээ оруулсан: 2019-03-30 19:25:25