Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан “ДБЭХС” ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянтүмэн суманд “Аюулгүй ухаалаг, бараа бүтээгдэхүүн” үйлчилгээний талаар олон нийтэд сурталчлан, цахилгаан болон дулааны эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хангагчийн үүрэг хэрэглэгчийн эрхийн талаар мэдээлэл зөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч ажиллалаа.
Аяны хүрээнд цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлын зөвлөгөө, ухаалаг тоолуур танилцуулах, www.dtog.mn сайтыг сурталчлах, эрчих хүч хэмнэлтийн талаар, хөнгөлөлттэй тарифын талаар мэдээлэл өглөө.
Мэдээ оруулсан: 2019-04-12 15:25:25