ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Иргэдтэй уулзах өдрийг зохион байгуулав.

Төрийн болон төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэдэд хүргэх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг сонсох зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Иргэдтэй уулзах өдрийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр сумын соёлын төвд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

 Төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа тайлан, мэдээллийг  танилцуулахаас гадна:  

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн сарын аяны хүрээнд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" сургалтыг сумын ХАБЭА-н зөвлөлийн дарга Т.Эрдэнэбаяр хийлээ. Уг сургалтаар иргэдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалан, гарын авлага тараах материал тараав.
  • Сумын хог хаягдлын тээврийн үйлчилгээний тарифийг шинэчлэн тогтоохтой холбогдуулан иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сумын ИТХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Засаг даргын Тамгын газраас улирал бүр бэлтгэн гаргадаг “Амьдралд ойрхон эрх зүй”  товхимолоор нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, 2019 онд хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, гялгар уут хэрэглэхийг хориглосон тогтоол зэргээр мэдээлэл бэлтгэн   иргэдэд тараав.

      Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээнд  73  иргэн, албан хаагч хамрагдав.

 

 

 

Мэдээ оруулсан: 2019-04-20 22:54:12