ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Амьдралд ойрхон эрх зүй 1-р улирал

ӨМНӨХ ҮГ

 

Бид нийгмийн харилцаанд оролцохдоо нэг талаас эрх эдэлж, нөгөө талаас бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээж байдаг. Хэрвээ бид хууль журмыг мэдэхгүйн улмаас бусдын эрх, эрх чөлөөг хөндөж, нийгмийн дэг журмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Иймд өөрийнхөө эрхийг хамгаалах, хүлээсэн үүргээ биелүүлэх, нийгмийнхээ аюулгүй амар тайван байдлыг хангахад хуулийн зохих мэдлэгтэй байх хэрэгцээ байнга тулгардаг.

 

“Амьдралд ойрхон эрх зүй” товхимол нь иргэдийн өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог      асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой, иргэд нэн түрүүнд мэдвэл зохих асуудлыг тусгасан, хялбаршуулсан гарын авлага юм.

Хууль дүрмээ сахин биелүүлдэг соёлтой мэдлэгтэй ард түмэн нь эрх зүйт ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан нийгмийг эх орондоо цогцлоон  хөгжүүлэхийн уг үндэс билээ.

Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд улирал бүр Засаг даргын Тамгын газраас орон нутагт хэрэгжиж буй иргэдэд нэн шаардлагатай хууль эрх зүйгээр уг “Амьдралд ойрхон эрх зүй” гарын авлагыг улирал бүр бэлтгэн гаргаж байна.

Иймд иргэд та бүхэн өөрт хэрэгцээтэй байгаа болон мэдэхийг хүссэн хууль эрх зүйн саналыг багийн Засаг даргаараа дамжуулан саналаа ирүүлнэ үү.

 

 

 

                                                                                                                                                                             ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

  1.  Нийгмийн  даатгалын  шимтгэлд орсон нэмэлт өөрчлөлт

  1.1. Тэтгэврийн  даатгалын шимтгэл

  1. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

  2. Нийгмийн  даатгалын сангаас  өндөр насны тэтгэвэр тогтоох

  1.  Өндөр насны тэтгэвэр тогтоолгох  нас
  2. Өндөр насны  тэтгэвэр тогтоох  цалингийн  хэмжээ
  3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай

 3. УИХ-аас хугацааг нь хойшлуулахаар заагдсан зүйл, заалтууд

 

Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ.

 

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН  ХУВЬ ХЭМЖЭЭ  

Он

Ажил олгогч

Албан журмын даатгуулагч

Сайн дурын даатгуулагч

2018

8.0%

8.0%

11.0%

2019

8.5%

8.5%

11.5%

2020

9.5%

9.5%

12.5%

  • Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэгт заасан ажил олгогч, даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсэн.
  •  2019 онд нийгмийн даатгалын 5 төрөлд үйл ажиллагааны    чиглэлээс хамааран нийтдээ  хөдөлмөрийн хөлсний сан,түүнтэй адилтгах орлогоосоо ажил олгогч-12.5%  албан журмын даатгуулагч-11.5% сайн дурын даатгуулагч-13.5%-иар тооцон шимтгэл төлнө.

 

     ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ

 

Хөдөлмөр,Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018.08.19-ний өдрийн 05 тоот тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019.01.01-ний өдрөөс 320.000 төг байхаар шинэчлэн   тогтоосон.

 

                                                                     

       3 200 000 төг         320 000 төг

     / дээд хэмжээ /  / доод хэмжээ/

 

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд:

Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:  1/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа;

                  2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа;

                  3/ тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа;

                 6/ иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа;

               7/хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны     амралттай байсан хугацаа;

            Шимтгэлийг төлүүлэхдээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 320000 төгрөг/ -г баримтална. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгуулагчийн шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээнээс өндөр цалин авсан албан  журмын  даатгуулагч сард төлөх шимтгэлийн дээд хэмжээ  нь / 3200000*11.5% /, сайн дурын даатгуулагч / 3200000*13.5% / байна.

        

                

 

                  ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭ

Даатгуулагчийн төрөл

ЭМДТХ-ийн шинэчилсэн найруулгаар

Шимтгэлийн хэмжээ

ЭМД-ын шимтгэлийг хариуцаж төлөх

Ажилтан

Түүний ХХТАО-ын -4%иас доошгүй      ажил олгогч-2%,    ажилтан-2%

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

ХХДХ-ны 1%

Сард-2400₮

Жилд-28800₮

 

өөрөө

Малчин

өөрөө

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч

өөрөө

Өөрөө

Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн

ХХДХ-ний 2%

 Сард-4800₮

Жилд -57600₮

 

 

Төрөөс хариуцан төлнө.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн- иргэн

Хүүхдээ хоёр / ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх,эцэг

Хугацаат цэргийн албан хаагч

0-18 насны хүүхэд

            ХХДХ-ны 1%

Сард-2400₮

Жилд-28800₮

Төрөөс  хариуцан төлнө.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС

Эрэгтэй даатгуулагч

Эмэгтэй даатгуулагч

60 нас 6 сар

55 нас 6 сар

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд 2018.02.02-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

 Тайлбар: Нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа нь 20 жил 6 сараас дээш бол тэтгэвэр тогтоолгох нас өөрчлөгдөхгүй буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа  тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

   Харин 20 жил 6 сарыг хангаагүй даатгуулагчид нэмэгдүүлсэн нас буюу    60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн тохиолдолд тэтгэвэр тогтоолгоно.      10-20 жил тэтгэврийн даатгалын  шимтгэл  төлсөн  эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6  сард хүрсэн даатгуулагчдын тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтооно.

  МАЛЧНЫ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР  НААШЛУУЛЛАА

                              

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЦАЛИНГИЙН ДУНДАЖ

Он

Дундаж цалин

2018

5 жилийн буюу 60 сарын цалин

2019

6 жилийн буюу 72 сарын цалин

2020

7 жилийн буюу 84 сарын цалин

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд 2018.02.02-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийгдараалсан 5 жил буюу 60сарын дундаж цалингаас тогтоож байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 7 жил буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор  шийдвэрлэсэн.

     Өндөр насны тэтгэврээ  2019 оны 01 сарын 01-ний өдрөөс  өмнө тогтоолгосон  иргэн  анх тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний  хэмжээ нь  өөрчлөгдөх үндэслэлээр хүсэлтээ гаргасан тохиолдолд тухайн тэтгэвэр авагч 2019 оноос өмнө хүчин төгөлдөр  мөрдөж байсан  хуулийн холбогдох  заалтын  дагуу тэтгэврээ тогтоолгосон тул түүний тэтгэврийг  /5 жил 60 сар /-ийн хөдөлмөрийн хөлсний дунджаас өөрчлөн тогтооно.

 

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИНД  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ  

     Алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг  60 сард хуваан тооцно. Тэтгэврээ тогтоолгох цэргийн албан хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шинжилгээ,онцгой байдал  зэрэг байгууллагын алба хаагчдын тэтгэвэр ,тэтгэмжийн хэмжээ буурахгүй ,нийгэм эрх зүйн баталгаа нь хэвээр үлдэнэ.

                

                                                 УЛСЫН ИХ ХУРЛААС  МӨРДӨХ  ХУГАЦААГ НЬ 2020.01.01-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛСАН ХУУЛИЙН ЗҮЙЛ,ЗААЛТУУД

 

                          

                      Хууль

                   Агуулга

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3 хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй  байсан

Хүүхдээ 3 нас хүртэл нь асарсан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацаанд оруулан тооцохоор

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3.6 Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараах журмаар төлнө.

 

Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас: бусад тохиолдолд 50%-г төрөөс, 50%-г эх өөрөө төлөхөөр зохицуулсан.

Нийгмийн  даатгатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.3 энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана” гэснийг хассан.

Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор өөрчилсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр ,тэтгэмжийн тухай хуулийн 19.2.1

Сайн дурын даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 12 сарын

хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын дунджаас албан журмаар даатгуулсан эхтэй адил 100%-иар тооцон олгохоор зохицуулсан.

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  хууль

1995 оноос тус хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 хүүхдийн тоогоор ажилласан  жил нэмэгдүүлэх

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор зохицуулсан.

                2019 ОНД ХЭРЭГЖИХ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД:


 ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Иргэдийг хөдөлмөрт  бэлтгэх арга хэмжээ болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд хамруулж  хөдөлмөрийн  зах зээлд бэлтгэн, ажлын байранд дадлагажуулах

          ХАМРАХ ХҮРЭЭ:

Ажилгүй ,ажилгүйдэлд өртөж болзошгүй,ажил олоход хүндрэлтэй иргэд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд,15-34насны залуучууд,мэргэж-лийн боловсрол,сургалтын байгууллагууд ,ажил олгогчид

       ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ:

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нийгэмшүүлэх зөвлөгөө өгөх, үйлдвэрийн горимд дасан зохицоход нь туслах

- Ажлын байран дахь харилцааны ур чадвар, хувь хүний төлөвшил хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах

    УР ЧАДВАР ОЛГОХ:

Шинэ мэргэжил,ур чадвар эзэмшүүлэх,мэргэшүүлэх зорилгоор дагалдуулан сургах

Үйлдвэр дээрх сургалт зохион байгуулсан аж ахуй нэгжид 10,0  хүртэлх сая  төгрөг нөхөн олгоно.Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах

   ҮР ДҮН:

Мэргэжлийн ур чадвар,чадамж эзэмших, ажлын байртай болох

                                                                                                                        АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР       

           Хөтөлбөрийн  зорилго:  Аж ахуй, бичил  бизнес  болон нөхөрлөл  хоршооны  хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд санхүү ,эдийн  засгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар байнгын ажлын байрыг бий болгох,

       Хамрах хүрээ: -  Аж ахуй ,бичил бизнес болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн , ажил хайгч иргэн, ажилгүй иргэн , орон нутгийн захиргааны байгууллага, ААН,ТББ, ажил олгогчид

Хэрэгжүүлэх арга хэмжээ:- Эргэн төлөгдөх  санхүүгийн  дэмжлэг үзүүлэх  аж ахуй ,бичил бизнес болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 хүртэлх насны иргэнд төсөл хэрэгжих үндэслэлийг харгалзан үзэж 3 хүртэлх  сая төгрөгийн  дэмжлэг  үзүүлнэ.

-           Аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах - төсөл нь шалгарсан иргэнийг сургалтанд  хамруулах

-          Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх - үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 12 болон түүнээс дээш  сарын  хугацаагаар  байнгын ажлын байр түрээслэж үйл ажиллагаа явуулсан бол  ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.Мөн бүтээгдэхүүнээ борлуулахад  нь дэмжлэг үзүүлнэ.

-          Ажил олгочийг дэмжих – хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхитэй хайж байгаа боловч 6 сараас дээш хугацаагаар ажилгүй  байгаа иргэнийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаагаар байнгын  ажлын бараар хангасан бол  ххдх-г 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг бий болгосон ажлын байраар тооцож урамшуулна.

  Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг 12 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн байнгын ажлын байраар хангасан бол 1 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол 1 удаа урамшуулна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Залуучууд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдөд аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх ,бизнесээ тогтвортой эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх

    МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ Хөтөлбөрийн зорилго:  Залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллах арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ

Хөтөлбөрийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын ажлын байр бий болгох зориулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчид урамшуулал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөл эрхлэлтийн сургалт зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино.

Хамрах хүрээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч

 

                                                                                         Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих                                                         Ажил олгогчийг дэмжих

  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх                                                                              Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулсан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг ,                                                                                                                                                                                                                урамшуулал олгох
  • Борлуулалтын болон ажлын байрны

түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх

  • Аж ахуй болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт

 зохион байгуулах

АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ  ХӨТӨЛБӨР

         Хөтөлбөрийн зорилго: Ахмад  мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэх, өсвөр хойч залуу үеийнхэндээ хөдөлмөрийн дадал олгох, мэдлэг туршлагыг нь өвлүүлэх тэдэнд орлогын дэмжлэг үзүүлэх юм.

        Хамрах  хүрээ: Аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст хүсэлт гаргасан ахмад настан , Ахмад настны эрх ашгыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод

        Хэрэгжүүлэх арга хэмжээ:

      1 .  Ахмад мэргэжилтнээр Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн захиргааны чиглэлээр зөвлөгөө өгүүлэх

  1. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх
  2. Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй 3 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлэх

 

 

        ЗАСГИЙН ГАЗРЫН 189-Р ТОГТООЛНЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ  ХОРИГЛОХ ТУХАЙ

 

     2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

    Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна.  

  Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлжээ.

 

 

                                                                                          НИЙЛЭГ УУТНААС ТАТГАЛЗАЖ, ЭКО УУТАА ХЭРЭГЛЭЖ ЭХ ДЭЛХИЙ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАЙРЛААРАЙ

                                                                                                                                                                                                                                                                            Бэлтгэсэн:

                                                                                                                                                                                                                                   ХШҮ-ний мэргэжилтэн                    Б.Биндэръяа

 

 

Мэдээ оруулсан: 2019-04-25 12:45:04