Сумын “Соёлын төв”-д 2019.05.26-ны өдрийн 12 цагт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Тамгын газрын дарга Ж. Энхцэцэгээр ахлуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлага, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил-ийн хүрээнд төрийн бодлого шийдвэрийг орон нутагт таниулан сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг сонсох үйл ажиллагаа зохион байгууллаа.