Ойдовын Цэвэлдорж нь Дорнод аймгийн Аравжаргалант сумын (Одоогийн Баянтүмэн) нутаг “Очиртын говь” гэдэг газар төржээ. Тэрээр багаасаа мал маллаж өссөн бөгөөд адуунд эртэй, дуртай хүүхэд байжээ. 1959 онд нэгдэлчдийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож хөдөлмөрийн баатарын болзол хангахаар их хурлын индэр дээрээс 100 гүүнээс 100 унага бойжуулах үүрэг авч 126 гүүнээс 126 унага бойжуулж, дэл, сүүл, хөөврийн төлөвлөгөөг давуулан биелүүлж үүргээ нэр төртэй биелүүлснээр 1961 онд БНМАУлсын хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндэт цолыг улсад адуучдын дотроос анх удаа авч Дорнод аймгийн анхны малчин баатар болсон байна.
Хөдөлмөрийн баатар О.Цэвэлдорж нь Дорнод аймгийн “Намч” нэгдлийн гишүүн байхдаа тухайн үедээ Халхгол сумын харьяанд байхдаа баатар болжээ. О.Цэвэлдорж нь 1966 онд нас барсан байна. Хөдөлмөрийн баатар Цэвэлдоржийн охин Дуламсүрэн одоо Улаанбаатар хотод аж төрөн сууж байна.
Мэдээ оруулсан: 2019-07-25 10:23:00