Ч.Жигмэд нь 1896 оны 12 дугаар сарын 9ны өдөр одоогийн Өвөр монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Сац гэдэг газар засаг ноёны адуучин Чимэдийн ганц хүү болон мэндэлжээ.
Тэрээр бага наснаасаа хуучир хөгжим ихэд сонирхон ардын авьяастан Лхамсүрэн, Даваасүрэн нараар заалган, хичээнгүйлэн сурч хорин хэдхэн насандаа хуурч Жигмэд хэмээх алдар нэрийг ард түмнээсээ хүртсэн гэдэг.
Ч.Жигмэдийн авьяас билгийг үнэлсэн нутгийн ард хурим ёслол, найр наадамдаа урин залж хуурдуулан, ерөөл магтаал хэлүүлж тэр хирээр адуу мал, хонь ямаа бэлэглэж байсан нь угийн мал хөрөнгө багатай тэдний амьдрал дээшлэн дэгжихэд дэм болж байсан ч зөвхөн сонирхол, дуу хөгжимд дурлах сэтгэлээр хуучир хөгжмөө тоглож байжээ.
Мэдээ оруулсан: 2019-07-25 10:33:10