Буувааны Түмэндэмбэрэл нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт 1961 онд Буувааны гурав дугаар хүү болон төрсөн. Бага насаа аав, ээжийн асрамжинд өнгөрөөсөн бөгөөд 1970-1978 онд сумынхаа 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийн тавдугаар төгсөлтөөр төгссөн байна. Тэрээр Унгар улсад уул уурхайн мэргэжлийн сургуулийг төгсөж уулын хүнд механизмийн жолоочийн мэргэжил эзэмшжээ.
1978 оноос Хэнтий аймгийн Бэрх, Бор-Өндөрийн уулын үйлдвэрт өндөр насныхаа тэтгэвэрт гартлаа уурхайн нэвтрэгч, бригадын даргын ажлыг хашсан байна.
Түмэндэмбэрэл нь ажиллах хугацаандаа олон залуучуудыг өөрийн мэргэжилд сургаж хамт олныхоо манлайлагч нь болж үлгэр жишээ тэргүүний мэргэжилтэн болжээ.
Төр засгаас Б.Түмэндэмбэрэлийн гарамгай амжилтыг өндрөөр үнэлж 1994 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1998 онд Монгол улсын гавьяат уурхайчин цолоор, улмаар монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Түмэндэмбэрэл нь МАХНамын 18 дугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсны зэрэгцээ “Бэрхийн уурхайн хүндэт иргэн” болж сум орныхоо нэрийг өндөрт өргөж яваа манай шилдэг тэргүүний ажилчин ангийн төлөөлөгч мөн юм.
Мэдээ оруулсан: 2019-07-25 10:43:01