ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
ХӨДӨЛМӨР” НЭГДЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН НЭГ ДАМДИНЫ ДАНЗАН

Дамдины Данзан нь Баясгалант хөдөлмөр нэгдлийн барилга хашаа хариуцсан орлогч дарга байлаа. Данзан гуай өөрөө зургаа боловсруулж 250-300 хүний суудалтай анхны клүбын барилгыг 1960-1962 онд барьж дуусгаж ашиглалтанд өгсөн. Сумын бага сургуулийн 2 барилгыг мөн нэгдлийн контор, музей, хүн эмнэлэгийн барилга зэргийг барьж ашиглалтанд өгснөөс гадна МАА-н 3 бригадад малын хашааг олон араваар барьж мал сүрэг өсгөх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулсан, нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгч байлаа. Данзан гуайн нэг онцлог ажил нь байгалийн баялагыг ашиглаж бүтээн байгуулах ажлыг өндөр түвшинд хийдэг байлаа. Жишээ нь самаан тоосго цохиж хашаа байшин барих ажлыг аймагтаа анх удаа эхлүүлсэн. Хулс, зэгс боож 120 см өргөнтэй 4-6м урт гуалин хэлбэрийн хашаа хийж малын хашаа саравч, катон хашаа зэрэгт ашигласан. Данзан 20-30 хүнтэй барилагын бригад байгуулж нэгдмэл ажиллагаатай алба амьны аль ч үед бие биедээ тусалж хамтран ажилладаг эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлж чадсан нхүн юм. Түзүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одонгоор 2 удаа шагнаж байсан юм. Барилгын аравны  дарга Самаажав, мужаан Сайн-Учралт, Жодов, Тавхай, Гомбо, Чагнаадорж, Цэнддоо нарын хүмүүс модны том ажлуудыг хийдэг байлаа.Данзан гуайн дүү Удвал нь чойбалсан хотод, охин Загдхорлоо нь өнөр өтгөн гэр бүлтэй болж сум орон нутагтаа сайхан амьдарч байна.

 

Мэдээ оруулсан: 2019-07-25 12:45:01