Даржаагийн Мажигсүрэн нь 1944 онд Дорнод аймгийн Аравжаргалант сумын нутаг”Хоймрын цав” гэдэг газарт малчин ард Даржаагийн хүү болон төрсөн байна.
Бага насаа эцэг эхийн гар дээр мал ахуйд нь тусалж тухайн үеийн малчидын хүүхдийн нэгэн адил өнгөрөөжээ. Д.Мажигсүрэн нь 1954-1963 онд долоодугар ангиа төгсөж Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хөдөө аж ахуйн техникумд орж суралцан 1967 онд малын эмч мэргэжлээр төгссөн байна.Тэрээр сургуулиа төгсөөд 1967-1970 онд Дорнод аймгийн Халх гол суман дахь Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар томилогдон ажилласан байна.1970-1975 онд Сүмбэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж Халх голын хязгаар нутгийг эзэмших үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж явсан билээ.
Д.Мажигсүрэн нь 1975 онд өөрийн төрсөн нутагтаа шилжин ирж Баянтүмэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1990 оныг хүртэл ажиллажээ. Энэ хугацаанд сумынхаа АДХ-ын депутатаар 6 удаа сонгогдон төр, түмний итгэлийг хүлээж явсан байна. Энэ хугацаанд олон нийтийн байгууллагын сонгуульт ажил болох сумын Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргаар 1975-1980 онуудад ажиллаж байв.
Даржаагийн Мажигсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалийн 60, 70, 90 жилийн ойн медаль, зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн 50 жил, Халх голын ялалтын 40 жилийн ойн медаль, Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнажээ. Д.Мажигсүрэн нь эрхэлсэн ажилдаа жинхэнэ эзэн болж ажилладаг байсаны нэг жишээ нь 1987 онд Дорнод аймагт Иргэний хамгаалалтийн иж бүрэн сургууль зохион байгуулагдахад Баянтүмэн сум тэргүүн байр эзэлж тэр үеийн ЗХУ-д аялах эрхийн бичгээр шагнагдаж Москва, Киев, Ленинград хотуудаар аялж байв. Д.Мажигсүрэн нь төрийн албаны төлөвшил, төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбогдсон мэдээлэл, шинэ санаачлага сургамжуудыг залуучуудад сургах, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгт зүтгэлтэй сайн ажилдаг шилдэг даргын нэг байв. Тэрээр 2004 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан болно.
Мэдээ оруулсан: 2019-07-25 12:57:41