ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Баянтүмэн сумын сүлд дуу

Санаачлагч продюсер: А.Энхтүвшин

Шүлэг: Д.Ган-ОЧИР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/

Аялгуу: Э.Эрболд /МУСТА, ая зохиогч/

Дуучин: Ж.Саруул /Баянтүмэн сумын уугуул/

 

БАЯНТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУЛАЛ

/Баянтүмэн сум үүсэн байгуулагдсаны түүхт

60 жилийн ойд зориулан бүтээв./

 

Хамаг олныхоо оройд шүтэгдсэн

Халх таван өндөр, Булган уул мину

Нандин эрхэмсэг, гүн хүндэтгэлт

Найнга, Жамъяан гүний овоо мину

 

Дахилт:

Нуур, тойром нь тэнгэр тольдсон

Нутаглах газар нь тэртээд алсарсан

Адуугаараа дуурсагдах Баянтүмэн мину

Ашидын заяатай ариун голомт Баянтүмэн мину

 

Шаргалтах алтан талаа умдаалсан

Шорвог, Дун, Хотонт, Цайдам нуур мину

Насан багадаа давхиж өссөн

Нарийн,Тосонгийн хөндий мину

 

Дахилт:

Нуур, тойром нь тэнгэр тольдсон

Нутаглах газар нь тэртээд алсарсан

Адуугаараа дуурсагдах Баянтүмэн мину

Ашидын заяатай ариун голомт Баянтүмэн мину

 

Арилашгүй үлдсэн ариун дурсамжинд

Аав шиг минь Мөнх гэрэлтэх-Баянтүмэн мину

Эгнэшгүй сайхан бодолд минь үлдсэн

Эжий шиг Энх угтах-Баянтүмэн мину

 

Дахилт:

Нуур, тойром нь тэнгэр тольдсон

Нутаглах газар нь тэртээд алсарсан

Адуугаараа дуурсагдах Баянтүмэн мину

Ашидын заяатай ариун голомт Баянтүмэн мину

 

2019.05.24-06.24

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Аянга” дуу бичлэгийн студи

 

Мэдээ оруулсан: 2019-07-25 01:56:00