ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
“АРАВ ЖАРГАЛАНТ” СУМ

Чойбалсан аймгийн Жаргалант сум нь 1931 онд Баянтүмэн Хан-Уулын хошуунаас байгуулагдсан бөгөөд энэ сум 25 жил үйл ажиллагаа явуулаад Чойбалсан аймгийн АДХГЗ, Намын Хорооны гишүүдийн 1956 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 114/46-р тогтоолоор татан буугджээ. Жаргалант сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ц.Даваа, н.Даржаа, н.Дамдинсүрэн, н.Үржинбадам, н.Баатар зэрэг хүмүүс ажиллаж байсан байна. Жаргалант сум нь 12 багтай байсан бөгөөд багийн даргаар н.Базарсад, н.Гончиг, н.Довдондоо, н.Шадав, н.Даваа, н.Гөлөг, Б.Гомбожав, Б.Дагважанцан, Н.Шагдаржав, н.Гончигсүрэн, н.Санжаажамц, н.Жигжидсүрэн нарын хүмүүс ажиллаж байжээ.

Тухайн үед сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад их анхааран ажиллаж байжээ. 1950-аад оноос олон тооны нэгдлүүд мал аж ахуйн чиглэлээр байгуулагдсан байна. 1956 онд Арав жаргалант сумын 4-р багт “Хөгжлийн зам” нэгдэл байгуулагдаж даргаар н.Гөлөг, орлогч даргаар н.Хайдав, аж ахуйн эрхлэгчээр н.Дашцогийн Жанцан, бог малын бригадын даргаар нь Баалуугийн Дагважанцан, тоо бүртгэгчээр Намжилын Заяат, бод малын бригадын даргаар  Намсрайн Шагдаржав нар ажиллаж байсан бол “Намч” нэгдлийн даргаар 1956 онд н.Чойжинжав нар ажиллаж байжээ. Энэ үед  эвлэлийн үүрийн даргаар Б.Цэеэрэгзэн, малын бага эмч Г.Гэлгээ, сумын хүний эмчээр Навааншарав сумын нарийн бичгийн даргаар, Жамбын Өлзийхутаг, намын үүрийн нарийн бичгийн даргаар Өлзийтийн Балчиндорж, сумын орлогч даргаар Маагийн Цэрэндорж, намын үүрийн орлогчоор Жамбын Балдир нар ажиллаж байжээ.

1956 оны 7-р сард 7-р багийн гүйцэтгэх захиргааны дарга н.Гөлөг нь “Хөгжлийн зам” нэгдлийн даргаар сонгогдон оронд нь Баатарын Гомбожав 7-р багийн даргаар томилогдсон байна. Арав жаргалант сум нь 1954 оны байдлаар бүгд 80247 толгой буюу 2925 тэмээ, 1064 адуу, 8159 үхэр, 53496 хонь, 5603 толгой ямаа тоолуулж байжээ. 4-р багийн гүйцэтгэх захиргааны даргаар н.Хайдав, 8-р багийн гүйцэтгэх захиргааны даргаар н.Жигжид, малын эмчээр н.Шагжжав, н.Чимэд. 6-р багийн малын санитарчаар Шагдарын Дүүрэн, 2-р багийн санитарчаар Гомбын Ядам, төвийн санитарчаар О.Ваанчигжамба, 4-р багийн санитрачаар Д.Бямба, хоршооны даргаар н.Санжаадоо, хоршооны нягтлан бодогчоор н.Рагчаа, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар н.Гөлөг, эвлэлийн үүрийн даргаар н.Банди, сургуулийн коминдатаар н.Доной, хоршооны тоо бүртгэгчээр С.Алтангэрэл нар ажиллаж байжээ. 1956 онд Ойдовын Цэвэлдорж “Намч” нэгдэлд гэрээсээ хоёул элсэж тэмээ 5, адуу 29, үхэр 15, хонь 65, ямаа 13 толгой, бүгд 127 толгой мал нийгэмчилж байсан байна. О.Цэвэлдорж нь сүүлд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар адуучин”, Дорнод аймгийн анхны малчин Хөдөлмөрийн баатар болсон түүхтэй.  

Арав жаргалант сумаас алдар цуутай олон сайхан хүмүүс төрсөн байдгийг ном, хэвлэлээс тоймлон хүргэвэл: Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Дарьзав, Шүүх яамны сайд байсан Донойн Пүрэв, түүхийн ухааны доктор Алтангэрэлийн Дамдинсүрэн, геологийн ухааны дэд доктор Зундуйн Дашдаваа, хууль зүйн шинжлэх ухааны доктор Бибишийн Одбаатар нарын төр нийгмийн зүтгэлтэнүүд, нэрт шатарчин шатрын мастер Идшингийн Ёндон-Осор, улсын заан нахиу хэмээх Гонгор, Сүндэвийн Учирал, Дорнод аймгийн анхны хөдөлмөрийн баатар малчин О.Цэвэлдорж, улсын сайн малчин Банзрагчийн Долгор (Аравжаргалантын 5-р баг), Хуягийн Даржаа (Арав жаргалантын 6-р баг), Монгол улсын алдарт уяач Ойдовийн Шадав, Саваандоржийн Гантөмөр, Аюушийн Дондов, Дугарын Дугарсүрэн нар байна. Арав жаргалант сум татан буугдаад тэр жилээ

1956 оны зун Г.Жигжидсүрэн даргатай 8-р багийн айлууд багаараа, бусад багуудаас олон хүмүүс “Хэрлэн баян” сумын “Баян” нэгдэлд орохоор 56 өрхийн 200-аад хүн 10000 гаруй толгой малтай шилжиж ирсэн байна. Жаргалантаас шилжиж ирэгсэдийг “Хэрлэн баян” сумын 10-р баг болгож багийн даргаар нь Даваагийн Дорждэрэм сонгогдон ажиллажээ. Тэр үед “Баян” нэгдлийн даргаар Далхын Цэнд гэдэг хүн сонгогдож 1951 оны хавар “Баян” нэгдэл 22 өрхийн 24 гишүүнтэйгээр 4000 гаруй толгой малтайгаар байгуулагдаж байсан түүхтэй. “Баян” нэгдлийн орлогч даргаар Банзрагчийн Базарсад, нэгдлийн данс хөтлөгчөөр Сэнживийн Отгон, аж ахуйн няраваар Дарамын Сайн-Учралт нар ажиллаж байсан байна. “Баян” нэгдэл нь сумын төвөөс нүүж Довдой гэдэг газарт аж ахуйн аргаар байшин барилга барьж төвлөрсөн бөгөөд 1954 оны сонгуулиар “Хэрлэн баян” сумын даргаар ажиллаж байсан. Амьтаны Амгалан хүсэлтээрээ чөлөөлөгдөж  Баян нэгдлийн даргаар ажиллаж нягтлан бодогчоор нь Баяндүүрэнгийн Мажигсүрэн, Цог-Алдар ах дүү хоёр ээлжлэн ажиллаж байжээ.

Мэдээ оруулсан: 2019-07-26 01:24:03