ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
ЕНШӨБҮ ОВОГТ АЛТАНГЭРЭЛИЙН ЭНХТҮВШИН

А.Энхтувшин нь Баянтумэн сумын Цагаан дэрс гэдэг газар мэндэлжээ. 1983 -1991 онд Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцан дүүргээд , улмаар Дорнод аймгийн  Хөдөө аж ахуйн техникумд суралцаж төгссөн. Мөн 1998  онд ХААИС – г   малын эмч мэргэжлээр, 2008 онд удирдлагын академид  төрийн  удирдлагын менежерээр  тус тус бакалавр  зэрэгтэй төгссөн.

Тэрээр  2005 онд Баянтүмэн сумандаа өөрийн гал голомтоо бадрааж, олон жил орон нутагтаа ажиллаж амьдарч ирсэн. 1999- 2004 он,  2006 – 2017  оны  5 сар хүртэл  Дорнод  аймгийн  Хүнс  хөдөө аж ахуйн  газар малын эмч,  мал эмнэлэгийн  албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн дарга зэрэг ажлуудыг  хийж байсан. 2004 – 2006 онд Дорнод аймгийн  Баянтүмэн сумын засаг даргаар  ажилласан. 2006 онд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран Баянтүмэн сумын  25 өрхийг  малжуулж, 700 иргэдийг 3 сар  хүнсээр хангаж, малчдын сургалтыг зохион байгуулан, нэн эмзэг ядуу өрхүүдийг төмс хүнсний ногоо тариулан  малжүүлах зэрэг олон сайхан ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Мэдээ оруулсан: 2019-07-26 03:31:17