“Хотонт” баг нь сумын төвөөсөө баруун хойш, хойшоо чиглэлд байршилтай. Энэ баг нь баруун болон баруун хойд талаараа Цагаан Овоо сумтай, хойд талаараа Сэргэлэн сумтай, зүүн хойд талаараа Чойбалсан сумтай, зүүн талаараа Хэрлэн сумтай урд талаараа Жавхлант багтай хиллэн байршдаг. Бүгд 167700 га нутагтай.
Бүгд 160 өрх, 392 хүн амтай.Нийт хүн амын дотор хөдөлмөрийн насны иргэд 229, өндөр настан иргэд 45 байдаг. Бүгд 41649 толгой малтай үүний 0,2 хувь нь тэмээ, 10,9 хувийг адуу, 9,7 хувийг үхэр, 49,8 хувийг хонь, 29,4 хувийг ямаа эзэлдэг. Энэ багт БНМАУлсын Ардын их хурлын депутат аймгийн аварга саальчин Д.Бөхчулуун, БНМАУлсын аварга төлчин Х.Балжинням, Монгол улсын алдарт уяач Ц.Чойжинжав, Монгол улсын сайн малчин С.Сүхбаатар, Х.Мөнхтуяа, аймгийн аварга саальчин Ч.Үзмээ, аймгийн аварга малчин Х.Цог, Г.Гэрэлт, С.Жамъян, Х.Энхбаатар, Ц.Чинзориг, Г.Гомбо-Очир, Ц.Отгонбаатар, Г.Ганхуяг нарын олон сайчууд төрөн гарсан байна. Багийн засаг даргаар Г.Улаанхүү, С.Эрдэнэбаяр нар ажиллаж байв
Мэдээ оруулсан: 2019-08-01 12:00:12