Оршил
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Хууль зүйн сайдын 2014 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлал”, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлт”-ийг үндэслэн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар /хуучнаар/, Архивын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль зэрэг нийт 9 агентлаг, байгууллагын 2013 оны үйл ажиллагаанд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүнг танилцуулж байна.
Хяналт шинжилгээ, үнэлгээг тус байгууллагуудын ерөнхий болон үндсэн чиг үүргийн 2013 оны үйл ажиллагааны үр дүн, Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тус байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт, Засгийн газрын шийдвэр, Үндэсний хөтөлбөр, Хууль зүйн сайдаас тус байгууллагад 2013 онд өгсөн үүрэг даалгавар, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, хэрэглэгчийн үнэлгээ, тус газраас 2013 онд дэвшүүлсэн зорилтын биелэлт зэрэг үзүүлэлтэд хийж дараах үнэлгээг өглөө.
Нэг. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ
1.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тус яамны харьяа агентлаг, байгууллагууд 2013 оны байдлаар 83.8 хувьтай, 4.2 оноотой биелүүлсэн бөгөөд үүнийг өмнөх онынхтой харьцуулахад 1.6 хувиар буюу 0.08 оноогоор буурсан дүнтэй байна.
Хууль зүйн сайдын баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг агентлаг, байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг дараахь хүснэгтээр үзүүлбэл:
Д/д |
Агентлаг |
Нийт тусгагдсан арга хэмжээ |
Арга хэмжээний биелэлтийн хувь |
2013 |
||||||||||
20 |
40 |
50 |
60 |
70 |
75 |
80 |
90 |
95 |
100 |
Дундаж хувь |
Оноо |
|||
1 |
ЦЕГ |
9 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
8 |
93,33 |
4,6 |
2 |
ХХЕГ |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
100 |
5 |
3 |
ШШГЕГ |
3 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
1 |
80 |
4 |
4 |
УБЕГ |
2 |
|
|
|
|
1 |
|
|
1 |
|
|
80 |
4 |
5 |
АЕГ |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
100 |
5 |
6 |
ХЗҮХ |
2 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
1 |
70 |
3,5 |
7 |
ХСИС |
3 |
1 |
|
|
|
1 |
|
|
|
|
1 |
63,33 |
3,16 |
8 |
ГИХАЭГ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
9 |
ШШҮХ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ДҮН |
24 |
1 |
2 |
|
|
4 |
|
|
1 |
|
16 |
83,80 |
4,19 |
Хөтөлбөрийн хэрэгжилтийг байгууллагын дүнгээр авч үзвэл Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар арга хэмжээгээ 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлснээр тус тус тэргүүлж байна.
ХХЕГ нь 2013 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 247-д заасан хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэглэл, техникийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Хилийн тухай хуулийн төслийг боловсруулах, улсын хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүс нутгийн онцлогт тохируулан зэвсэглэл, техникийг үе шаттай шинэчлэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх 4 арга хэмжээг тус тус 100 хувь хэрэгжүүлсэн байна.
АЕГ нь 2013 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 278-д заасан нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээнд цахим програм хангамж бүхий нээлттэй үйлчилгээг нэвтрүүлж, иргэдээс байгууллага, албан хаагчдад хандаж тавьсан хүсэлт, саналыг хүлээн авсан ажилтан өөрөө хариуцан бусад төрийн байгууллага, ажилтантай цахим шуудангаар хууль тогтоомжийн дагуу харилцан хариу авч, хүсэлт гаргасан иргэнд үйлчилдэг тогтолцоонд шилжих арга хэмжээг 100 хувь биелүүлжээ .
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний 20- 40 хувийн биелэлттэй байгаа заалтыг дурьдвал:
1/ тус хөтөлбөрийн 315-ийн 3 дахь хэсэгт заасан ЦЕГ-ийн орон нутаг дахь сумдын хэсгийн төлөөлөгч нарыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах ажлын хүрээнд нэгдсэн сүлжээнд холбогдсон суурин 189, холбогдсон хэдий ч гүйцэтгэгчээс ажил хүлээж аваагүй 120, огт холбогдоогүй 39 сум байгааг харгалзан хэрэгжилтийг 40 хувь гэж дүгнэсэн.
2/ тус хөтөлбөрийн 264-ийн 3 дахь хэсэгт заасан ХСИС-ийн бүсийн давтан сургалтын төвүүдийг байгуулах асуудлыг 2013-2016 оны хооронд судлаж шийдвэрлэнэ гэсэн ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг бусад хууль сахиулагч байгууллагуудтай цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-байгуулсан байна. Санамж бичигтээ тусгасаны дагуу давтан сургалтын төвүүдийг байгуулах асуудлаар хамтарсан судалгаа хийсэн байна. Энэхүү арга хэмжээг 2016 он хүртэл хэрэгжүүлэх учраас төрийн тусгай албаны чиглэлээр бүсийн сургалтын төв байгуулах, сургалтын агуулгыг тодорхойлох судалгаа, тооцоог 2014 онд хийхээр төлөвлөсөн. Тухайн ажлын биелэлт 20 хувьтай байна.
1.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээний биелэлт 69.34 хувьтай буюу 3,46 оноотой байна. Энэ нь өмнөх оныхоос 14,46 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Арга хэмжээний биелэлтийг дараахь хүснэгтээр үзүүлбэл:
Д/д |
Агентлаг |
Нийт тусгагдсан арга хэмжээ |
Арга хэмжээний биелэлтийн хувь |
2013 |
||||||||
0 |
50 |
60 |
70 |
80 |
90 |
100 |
Дундаж хувь |
Оноо |
||||
1 |
ХХЕГ |
8 |
|
|
|
3 |
4 |
1 |
|
77,5 |
3,87 |
|
2 |
ШШГЕГ |
4 |
|
|
1 |
1 |
1 |
|
1 |
77,5 |
3,87 |
|
3 |
ХЗҮХ |
3 |
|
|
|
|
|
2 |
1 |
93,33 |
4,6 |
|
4 |
АЕГ |
1 |
|
|
|
|
1 |
|
|
80 |
4 |
|
5 |
ШШҮХ |
3 |
1 |
1 |
|
|
|
|
1 |
50 |
2,5 |
|
6 |
ЦЕГ |
7 |
|
|
1 |
4 |
2 |
|
|
71,4 |
3,5 |
|
7 |
УБЕГ |
2 |
1 |
1 |
|
|
|
|
|
25 |
1,2 |
|
8 |
ХСИС |
3 |
|
|
|
|
|
1 |
1 |
80 |
4- |
|
9 |
ГИХАЭГ |
- |
|
|
|
|
|
|
|
- |
- |
|
ДҮН |
|
|
|
|
|
|
|
|
69.34 |
3.46 |
||