ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр   Улаанбаатар хот

 

 
Дугаар 62

 

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй.

3. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                 Ө.ЭНХТҮВШИН

 

Мэдээ оруулсан: 2020-02-14 15:12:00