1. Энэхүү журмыг захиргааны байгууллагын үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэр (цаашид “Холбогдох эрх зүйн акт” гэх), бодлогын баримт бичгээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн заалт, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах болон тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэхэд мөрдөнө.
2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлж, хариуцлагыг бэхжүүлснээр Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн удирдлагын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад оршино.
3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэхүү журмын дагуу хэрэгжүүлнэ.
4. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд нь (цаашид “Захиргааны байгууллага” гэх) энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.1. Холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг тооцох;
4.2. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төлөвлөлт, гүйцэтгэл, дунд болон урт хугацааны үр дүн, үр нөлөөг сайжруулах;
4.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтэд үндэслэн Засгийн газар, сайд, төрийн захиргааны бусад байгууллагаас гаргах шийдвэр, бодлогын хувилбар, санал, зөвлөмж боловсруулж, Засгийн газар, сайд, агентлагийн дарга, Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагад бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.4. Төрийн захиргааны бүх шатны байгууллагын ХШҮ-ний тогтолцоог бэхжүүлж, хяналт-шинжилгээ, үнэлгээний стратеги, бодлогыг тодорхойлон, хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлага, арга зүйгээр хангах;
4.5. Засгийн газрын ХШҮ-ний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
5. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
5.1. “Бодлогын баримт бичиг” гэдэгт Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр, төслийн баримт бичгийг;
5.2. “Холбогдох эрх зүйн акт” гэж тухайн салбар болон байгууллагын эрхлэх асуудал, эрх хэмжээний хүрээний асуудлаар үүрэг, даалгавар, чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг;
5.3. “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох эрх зүйн акт, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянаж, судалгаа, мэдээллийг үндэслэн задлан шинжилж, үр дүнг сайжруулах талаар удирдлага болон оролцогч талуудад мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;
5.4. “Үр дүнд суурилсан үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох эрх зүйн акт, хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг хэрэгжүүлснээр төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхийг үнэлж, түүний үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлж, цаашид боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
5.5. “Үр дүнд суурилсан явцын үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох эрх зүйн акт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт болон дунд хугацаанд зорилтот түвшинд хүрсэн эсэхэд үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
5.6. “Үр дүнд суурилсан нэгтгэн дүгнэх үнэлгээ” гэж үйл ажиллагааны жилийн тайлан болон хэрэгжиж дууссан тодорхой бодлого, хөтөлбөр, төсөл нь зорилтот түвшинд хүрсэн эсэхэд эцсийн байдлаар үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон, цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх эсхүл зогсоох чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
5.7. “Хамтарсан үнэлгээ” гэж хэд хэдэн байгууллага хамтран хэрэгжүүлэх шийдвэр, салбар дундын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
5.8. “Хөндлөнгийн үнэлгээ” гэж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын, мөн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;
5.9. “Өөрийн үнэлгээ” гэж холбогдох эрх зүйн акт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж нь өөрийн үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
5.10. “Суурь үзүүлэлт” гэж үйл ажиллагаа болон хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл хэрэгжиж эхлэх үеийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг;
5.11. “Шалгуур үзүүлэлт” гэж хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлснээр түүний үе шат бүрт бий болох үр дүн, үр нөлөө, өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тогтоосон чанарын болон тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг хэмжих хэмжүүрийг;
5.12. “Зорилтот түвшин” гэж хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл хэрэгжих үе шатны болон хэрэгжиж дуусах үед хүрэхээр хүлээгдэж байгаа үр дүн, үр нөлөөг урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлт, тэдгээрийг хэмжих хэмжүүрийг;
5.13. “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө” гэж байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны ХШҮ-ний тайланг дээд шатны байгууллагаас хянан, дүгнэж гаргасан зөвлөмж, чиглэлийн дагуу дараа онд тухайн байгууллагаас үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр гаргасан ажлын төлөвлөгөөг;
5.14. “Эрсдэлийн удирдлага” гэж байгууллагын тогтвортой хөгжлийг хангах болон өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд учирч болохуйц хор уршигтай үр дагаварыг зөв тодорхойлж, урьдчилан сэргийлэх буюу бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг ойлгоно.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим,
хамрах хүрээ
6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим:
6.1. Шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;
6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт ил тод байх;
6.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэсэн, тухайн бодлого, хөтөлбөр, төслийн үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлсон, хэмжигдэхүйц, нотлогдохуйц байх;
6.4. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
6.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог хангасан байх.
7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ:
7.1. Улсын Их Хурал, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт;
7.2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Улсын Их Хурал, Засгийн газар, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэхээр батлан гаргасан бодлогын баримт бичиг;
7.3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг;
7.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж;
7.5. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
7.6. Бүх шатны Засаг даргаас тухайн орон нутагт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан бодлого, шийдвэр;
7.7. Засгийн газар, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гадаад, дотоодын бусад хуулийн этгээдтэй байгуулсан, хоёр тал харилцан үүрэг хүлээсэн гэрээ;
7.8. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл.
Дөрөв. Эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулах, мэдээлэх, тайлагнах, ХШҮ-ний мэдээллийн
нэгдсэн санг бүрдүүлэх
8. Холбогдох эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцна. Энэ үүргийг төрийн захиргааны төв байгууллагад сайд, төрийн захиргааны байгууллагад дарга, нутгийн захиргааны байгууллагад бүх шатны Засаг дарга, байгууллага, улсын төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээдэд тэдгээрийн дарга (захирал) нар тус тус хариуцна.
9. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
10. Захиргааны байгууллага нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.
11. Улсын төсөвт байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичиг, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актын биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх бөгөөд хэрхэн хэрэгжүүлж байгааг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хянана.
12. Шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн зорилтыг агуулга, чиглэлээр нь багцлан хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч болно.
13. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг нь хэлэлцэн, тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
14. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан зэрэг тохиолдолд уг шийдвэр, заалтыг хүчингүй болгох тухай санал, шалтгаан нөхцөлийг нь тодорхой дурдсан жагсаалтыг холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн жилийн эцсийн тайлангийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
15. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар саналыг судлан, хяналтаас хасах эсэхийг шийдвэр, заалт бүрээр авч үзэн, Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлж, санал ирүүлсэн байгууллагад дараа оны II улиралд багтаан мэдэгдэнэ.
16. Бүрэн хэрэгжсэн, хэрэгжилт нь тогтмолжсон заалтын биелэлтийг дараа улирлаас эхлэн тайланд тусгахгүй бөгөөд тайлангаас хассан заалтын хувийг тухайн жилийн эцсийн нийт дүнд оруулан тооцно.
17. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг энэ журмын 5 дугаар, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн тайланг 6 дугаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 7 дугаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 8 дугаар, Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн тайланг 9 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргаж энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.
18. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, МУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг Эдийн засгийн хөгжлийн яаманд, үндэсний хөтөлбөр, төслийн биелэлтийн тайланг тухайн хөтөлбөр, төсөл хэрэгжиж байгаа салбарын яаманд хүргүүлэх бөгөөд яам нь тайланг нэгтгэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
19. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг танилцуулахаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг өргөн мэдүүлэхээр хууль болон бодлогын баримт бичигт заасан хугацаанд багтаан УИХ-д тус тус хүргүүлнэ.
20. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар УИХ-ын тогтоолын биелэлтийн нэгдсэн дүнг УИХ-ын Тамгын газарт, Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт чиглэл өгсөн заалтын биелэлтийн дүнг Ерөнхийлөгчийн Тамгын газарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд оны эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар гарган хүргүүлнэ.
21. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дүнгийн талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэх бөгөөд тэдгээр байгууллагууд шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг салбар, орон нутагт зохион байгуулж ажиллана.
22. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан нь дараах хавсралттай байна. Үүнд:
Яам:
-Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээний биелэлт;
-Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;
-Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт;
-Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
-Байгууллагын шударга байдлын үнэлгээ (АТГ гаргана);
-Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
-Хэрэглэгчийн үнэлгээний тайлан.
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар:
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт;
-МУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт;
-Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
-Сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт (Яам гаргана);
-Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт;
-Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;
-Байгууллагын шударга байдлын үнэлгээ (АТГ гаргана);
-Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
-Хэрэглэгчийн үнэлгээний тайлан.
23. Энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу урьд нь холбогдох байгууллагад хүргүүлсэн тайланг яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хавсралтаар дахин ирүүлэхгүй.
24. Тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээгээр тогтоогдсон байдал, холбогдох тоо баримт, санал, дүгнэлтийг тусгасан байхаас гадна шаардлагатай бол зураг, дүрс бичлэг хавсаргаж болох бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
25. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг гаргахдаа дараах журмыг баримтална:
25.1. Холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг хяналтад авах, биелэлтийг тайлагнахдаа огноогоор бус, хамаарах салбар, чиглэлээр ангилсан байна;
25.2. Хэд хэдэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, байгууллагад өгсөн үүрэг, даалгавар, зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эхэнд нэр нь бичигдсэн Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, Засаг дарга толгойлон зохион байгуулж, хэрэгжилтийг нэгтгэн мэдээлнэ;
25.3. Бодлогын баримт бичиг баталсан шийдвэрийн хэрэгжилтийг “Холбогдох эрх зүйн актын биелэлтийн тайлан”-д давхар тусгахгүй бөгөөд тухайн чиглэлээр гарсан бусад баримт бичгийн хэрэгжилттэй уялдуулан нэгтгэж тайлагнаж болно;
25.4. Холбогдох эрх зүйн актын 4-өөс дээш жил хэрэгжүүлж байгаа заалт эсхүл нийт төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан заалтын хэрэгжилтийг тайлагнахдаа урт, дунд хугацаанд бий болсон үр нөлөөг тооцож, цаашид авах арга хэмжээ, хяналтаас хасах тухай санал зэрэг асуудлыг тусгана.
26. Захиргааны байгууллага нь холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн албан ёсны тайлан, мэдээллийн урсгалыг цэгцтэй, хялбар болгох, хянах, хадгалалт, ашиглалтыг сайжруулах, тэдгээрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд “Засгийн газрын ХШҮ-ний мэдээллийн нэгдсэн систем”-ийг ашиглана.
27. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Засгийн газрын ХШҮ-ний мэдээллийн нэгдсэн системийг ашиглах заавар”-ыг баталж, уг системийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.
Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
байгууллагын үйл ажиллагаа
28. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
28.1. Холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, холбогдох байгууллагад тайлагнах;
28.2. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлгээ өгч, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
28.3. Захиргааны байгууллагын ХШҮ-ний бодлого, стратегийг тодорхойлж, бүтэц, тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
28.4. Яам, аймаг, нийслэлийн засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг батлуулах ажлыг зохион байгуулах;
28.5. Холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг Засгийн газрын хуралдаанд оруулах.
29. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
29.1. Холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, холбогдох байгууллагад тайлагнах;
29.2. Яам нь эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, улсын төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Засаг даргын дэргэдэх агентлаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
29.3. Харьяа байгууллагын зорилт, үйл ажиллагааны суурь болон ша& Мэдээ оруулсан: 2016-02-20 16:04:49